Монгол улс хөөмий, цуур, уртын дуу, морин хуур зэрэг нийт 11 зүйлийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлээд байгаа билээ. Тэгвэл ССАЖЯ-наас уран бичлэгийг соёлын өвд бүртгүүлэхээр материалаа бүрдүүлэн явуулсан байна. Уран бичлэгийн төрлийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхийн тулд ард түмний оролцоо хамгийн чухал гэнэ.

Учир нь тухайн улсын ард иргэд соёлоо өмчлөх иргэний оролцоо байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна. Одоогоор ЮНЕСКО-гоос уг хүсэлтийн дагуу ямар нэг хариу өгөөгүй байгаа аж.

Х.Даваа