Тус эмнэлгийн 30 эмч, сувилагч, ажилтан өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн бөгөөд аравдугаар сарын 30 буюу өнөөдрийн дотор ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

 

 

-Зөвлөлийн хурал эхлэхээс өмнө-

Эрүүл мэндийн сайд Н.Удвал:  “Хуулиараа Эмнэлэгийн байгууллагын эмч нар, ажилчид ажил хаялтыг хориглосон байдаг. Би сая эмч нартайгаа уулзаж санал бодлын сонслоо. Эмнэлгийн даргаас бас гарсан шийдвэр дээр өөрийн хариултын авна. Энэ шийдвэрийг би ганцаараа гаргаж болохгүй. Тиймээс одоо сайдын зөвлөлийн гишүүдэдээ хурал зарласан одоо хуралдааныг зарласан юм. Гэмтлийн эмнэлгийн даргыг гаднаас тавих  шаардлагатай гэж үзэн Ц.Энхбаярыг томилсон. Учир нь гэмтлийн эмнэлэгт болж буй энэ олон асуудлын талаар иргэдээс байнга гомдол ирдэг. Ард түмнийг эдийн засгийн ачааллаас гаргаж өгөөч, маш их төлбөртэй, хувийн сүлжээ үүссэн байна үүндээ агаар салхи оруулаач гэдэг маш их шахалтад ордог. Хэнийг ч энэ эмнэлгийн даргаар томилсон.  Эд нар дотроосоо хүн тавибал дуугүй орхих байх” гэлээ.

Түүнчлэн АТГ-аас ГССҮТөвийн төлбөртэй гэгдэх бүхий л эмчилгээ оношлогоог шалгаж үзэхэд 90 гаруй үзлэг шинжилгээний төлбөрийг ямар ч зохицуулалтгүй хийгдэж байсныг нь тогтоосон байна. Зохицуулалтгүй гэдэг нь Эрүүл мэндийн яам болон Сангийн яамны тушаалын дагуу эмнэлгийн нэмэлт төлбөрийг авдаг аж. гэтэл ГССҮТөв нь Эрүүл мэндийн яаманд манай эмнэлэгт ямар ч нэмэлт төлбөр авдаг асуудал байхгүй гэж мэдэгддэг байжээ.

Ийнхүү сайдын зөвлөлийн хурал эхэлсэн юм. Яг одоо

-Эмч нар сайдын зөвлөлийн хурал үргэлжилж буй танхимын гадна жагсч байна-

Эсэргүүцлийн жагсаалд халагдах өргөдөл өгсөн 30 эмч, ажилтнаас гадна Эрүүл мэндийн сайдын томилгоог эсэргүүцэж буй эмч, сувилагч гээд 50 орчим хүн оролцож байна. Тэд “ГССҮТ-ийн 50 гаруй жилийн түүхийг үгүй хийж байна”, “Хууль бус томилгоогоо нэн даруй цуцал” зэрэг лоозон барьжээ. Энэ үеэр ГССҮТ-ийн эмч нарын өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол “Өчигдөр ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр ажлаас халагдах өргөдөл өгсөн 19 эмч рүү утсаар холбогдож, ажлаас нь чөлөөлж буйг мэдэгдсэн. Энэ нь хууль бус үйлдэл” хэмээн тайлбарыг өгсөн.
Хэдэн хормын өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвал халагдах өргөдлөө өгсөн эмч нарын төлөөлөлтэй уулзаж, сайд нарын зөвлөлийн хуралд асуудлаа танилцуулан зөвлөлийн хурлыг эхлүүлсэн билээ. Шударга бусаар, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж, өнгөрсөн есдүгээр сараас эсэргүүцлийн арга хэмжээгээ эхлүүлсэн ГССҮТ-ийн эмч нар яг одоо сайдын зөвлөлийн хурал үргэлжилж буй танхимын гадна жагсч байна.

Ямартаа ч сар гаруйн хугацаанд эмнэлгийн даргыг томилсон асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Х.Даваа