Дэлхий дээр аж төрөн сууж буй бүх хүмүүсийг яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахгүй амьд явах НҮБ-аас баталсан амьд явах эрхтэй улс.

Гэтэл энэ хууль Монгол оронд хэрэгжихээ болих гээд байна уу гэлтэй. Учир нь Эрүүл энхийн манаанд хэнийг ч алаг шоо үзэхгүй амьдрал бэлэглэдэг тангараг өргсөн эмч нар ажил хаялт зарланa гэдгээрээ салбарын сайд аа сүрдүүлдэг болоо юу.

ГССҮТ-ийн даргыг гаднаас томилсноор ийн асуудал дэгдээд буйг хүн болгон мэдэж байгаа. Тус эмнэлгийн 30 эмч, сувилагч, ажилтан өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн бөгөөд аравдугаар сарын 30 буюу өчигдрийн дотор ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдэн дахин жагсаал хийсэн юм. Үүнийгээ ГССҮТөвийн эмч, ажилчид "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас бид ажлаа хийх шаардлагагүй болж байна. Тийм болохоор бидний ажиллах өдөр дуусгавар болон төрийн албан хаагч биш болоод байгаа юм. Харин шинээр томилогдож ирсэн даргын томилгоог цуцалвал бид эмнэлэгтээ үлдэж ажлаа хийнэ" хэмээсэн билээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал:  “Хуулиараа Эмнэлгийн байгууллагын эмч нар, ажилчид ажил хаялтыг хориглосон байдаг. Би эмч нартай уулзаж санал бодлын сонслоо. Эмнэлгийн даргаас бас гарсан шийдвэр дээр өөрийн хариултын авна. Энэ шийдвэрийг би ганцаараа гаргаж болохгүй. Тиймээс одоо сайдын зөвлөлийн гишүүдэдээ хурал зарласан одоо хуралдааныг зарласан юм. Гэмтлийн эмнэлгийн даргыг гаднаас тавих  шаардлагатай гэж үзэн Ц.Энхбаярыг томилсон. Учир нь гэмтлийн эмнэлэгт болж буй энэ олон асуудлын талаар иргэдээс байнга гомдол ирдэг. Ард түмнийг эдийн засгийн ачааллаас гаргаж өгөөч, маш их төлбөртэй, хувийн сүлжээ үүссэн байна үүндээ агаар салхи оруулаач гэдэг маш их шахалтад ордог. Хэнийг ч энэ эмнэлгийн даргаар томилж болно.  Эд нар дотроосоо хүн тавибал дуугүй орхих байх” хэмээн ярьсан.

Харин ГССҮТөвийн эмч нарт яагаад өвчтнөө бус дарга чухал байна аа гэсэн асуулт урган гарч ирсэн юм. Гэтэл АТГ-аас тус эмнэлгийн “төлбөр”-тэй гэгдэх бүхий л эмчилгээ оношлогоог шалгаж үзэхэд 90 гаруй үзлэг шинжилгээний төлбөрийг ямар ч зохицуулалтгүй хийгдэж байсныг нь тогтоосон байна. Зохицуулалтгүй гэдэг нь Эрүүл мэндийн яам болон Сангийн яамны тушаалын дагуу эмнэлгийн нэмэлт төлбөрийг тогтоож авахыг хэлнэ. Харин ГССҮТөв нь Эрүүл мэндийн яаманд манай эмнэлэгт ямар ч нэмэлт төлбөр авдаггүй гэж мэдэгддэг байжээ.

Өчигдөр нэгэн жиргээч "Гэмтлийн эмнэлэгт 3-н мянгаар хийлгэчиж болхоор өвчин намдаагч тариаг 30 мянган төгрөгөөр өвчтөнд хийдэг. Зовсон ард түмэн аргагүй эрхэнд хийлгэдэг байсан нь нууц биш” хэмээн бор шувуучдад дуулгаад амжсан юм. Энэ бүгдээс харахад эмч нар өөрсдийн булхайгаа илэрнэ гэхээс айж байна уу гэх хардлагыг төрүүлж байна.

Энэхүү асуудлыг хөндлөнгөөс харж буй  иргэд энэ эмч нар хүнээ байжээ гэж халаглаж байв. Өөрсдийнхөн хамаатан садан, үр хүүхэд нь төмөр биетэй биш л байлтай. Задарсан нэгийн биш юм аа гэхэд ядарсан иргэдээ бодохоо аль хэдийнээ больжээ. Үнэхээр чадварлаг эмч ажилчид л бол уул шугамандаа дарга нь хэн байх нь асуудал биш л баймаарсан. Тангараг өргөсөн цагаан халаатнуудын тулааны гол барьцаа нь өвчтөнгүүд болоод буй. Тэд үүнийг бусдаар хэлүүлэхгүй сайн мэднэ.

Гурван хоногийн өмнө мэс заслын тусламж үйлчилгээн дээр ноцтой алдаа гаргаж, улмаар гүрээндээ хутгалуулсан 25 настай залуу амь насаа алдсан хэрэг гарсан. Судасны бичил мэс заслын мэргэшсэн эмчийг ажлаас халсан ч тэр эмч санаа нь зовоод мэс заслыг нь хийгээд өгье гэж байхад “хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хүнээр хийлгэж болохгүй, гуравдугаар  дугаар эмнэлгээс эмч дуудсан хүлээж бай” гэх хооронд өвчтөн хүндэрсэн тул гэмтлийн эмч нар Б.Бүргэд эмчээс зөвлөгөө авч, мэс засалд орсон боловч өвчтөн хэдэн цагийн дараа нас барж, өвчтөний ар гэр тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын талаар гомдол гаргаж шүүхэд асуудал шилжээд байна гэсэн мэдээл цацагдаж эхэлсэн.

Тангараг өргөсөн эмч нарт даргаа чухал гэдгээ тэд тайлбарлах даа хууль бус томилгоо гэх. Тэд нарын хувьд бол дотроосоо даргаа томилж угжирч буглаа үүсгэсэн мөнгөний сүлжэээгээ цаашаа явуулах зорилго агуулгаад байх шиг.

Өчигдөр хуралдсан зөвлөлийн хурлынханд С.Ламбааг даргаа болгоё гэсэн санал тавьсан байгаа. Гэтэл С.Ламбаа багшилж байгаа учраас тэдний саналыг хүлээн авах боломжгүй гэх хариу ирсэн бололтой. Н.Удвал сайд гэмтлийн эмч нарт ялагдаж томилсон сайдаа ажлаас нь ямартаа ч түдгэлзүүлээд авлаа.

Дайны байдалтай байдаг ГССҮТөвийнхэн даргын төлөөх тулаанаа дахин бүү гаргаарай. Энэ асуудлыг шийдтэл ард түмэн минь сонор сэрэмжтэй байж гэмтэж бэртэх эрхгүй болсон гэдгээ санаарай та нар минь.

Х.Даваа