Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 3 зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрч осолджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж байна.

Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд живжээ. Өчигдөр 2 удаа шумбалт хийж 5-6 метрын гүнд автомашин байгааг олж тогтоосон байна.

М.Хатанаа

www.bataar.mn