Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болж, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном хүртлээ.

Д.Содном нь өнөө жил 80 насыг зооглож байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд асан Д.Содномд энэхүү хүндтэй шагналыг гардуулах үеэрээ “Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэснийг үнэлж, “Чингис хаан” одонг хүртээж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Д.Содном нь Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан төдийгүй Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг олон албыг хашиж байжээ.

Х.Даваа