ДЕФОЛЬТ зарлахад ойрхон байна !!!
2017/01/06
Эрх баригчид хормойгоо тосон хойш урагшаа гүйсээр байна. Хятадуудаас зээл авах гэсэн боловч Далай ламын айлчлалаас болоод яаж ч чадсангүй. Оросуудаас зээлэх гээд бас л бүтэлгүйтсэн. Өөр олон ч газраас асуусан үр дүн алга. Энэ онд бид бондын эргэн төлөлтийг графикийн дагуу хийж эхлэх ёстой. Эхний ээлжид ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх учиртай. Гэвч энэ мөнгийг хаанаас гаргаж, яаж төлөх эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улс дампуурлаа зарлах эсэх нь цаг хугацааны асуудал болчихлоо. Учир нь Монгол Улсад хоёр сарын дараа эхний ээлжийн бондын эргэн төлөлт хийх мөнгө байхгүй. Хугацаа нь тулчхаад байхад эрх баригчид яст мэлхий шиг ажилласаар 2017 оны гуравдугаар сартай золгох нь. Уг нь Ж. Эрдэнэбатын “Мэргэжил”-ийн хэмээн Засгийн газарт ажиллах, улсаа дампуурлаас аврах хангалттай хугацаа байсан. Гэвч тэд үүнийг ашиглаж чадсангүй. Ямар нэгэн шийдвэртээ алхам хийж чадалгүй хагас жилийг үдлээ. Ард түмэнд таалагдахын тулд арга ядсан өнөө маргаашаа аргацаасан тогтоол шийдвэрүүдийг Ж.Эрдэнэбатын танхимынхан гаргаж, амь зогоосоор байна.
Ж.Эрдэнэбатыг Засгийн газраа байгуулсан даруйд нь үе үеийн Ерөнхий сайд, сангийн сайд нар ОУВС-аас тусламж авахыг зөвлөсөн. ОУВС-ынхан ч ойр ойрхон ирц яриа хэлэлцээр судалгаа шинжилгээ хийсэн. Харин ОУВС-ынхан өнгөрсөн арванхоёрдугаар сард ирж, тусламж өгөх эсэх эцсийн шийдвэрээ хэлнэ гэж байв. Гэвч ОУВС-ынхан таг чиг. Засгийн газар ч таг чиг. Зарим эдийн засагчдын зүгээс үүнд Засгийн газрыг буруутгаж байна. Учир нь ОУВС-ынхан тусламж үзүүлэх улсаа хамгийн түрүүн төсөв санхүүгийн маш хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ байгууллагын тусламжийг хэд хэдэн удаа авч, амжилттай хэрэгжүүлсэн манай улсын хувьд энэ тухай мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Гэвч энэ удаад санаатайгаар ОУВС-ын тусламжаас татгалзах үйл ажиллагааг эрх баригчид хийсээр байна. Ж. Эрдэнэбатын Засгийн газрын хуралдаан бүрээрээ ямар нэгэн халамжийн бодлогыг эхлүүлж, ард түмнээ “эрхлүүлж” байна. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг биш билүү.
Одоохондоо ч яах вэ, манай эрх баригчид ингэж “хэлээ гаргах” нь холгүй ОУВС-ынханг үргээж л байна. Хоёр сарын дараа юу болох вэ? Төсвийн алдагдлаа хэтрүүлчихсэн, хямралын дайрлагад өртчихсөн ийм үед их зан гаргаж, тив алгасан гүйсээр байх зуур улс дампуурлаа зарлана...
Судлаач Д.Ганхуяг 2013 оны аравдугаар сард бичсэн “ДЕФОЛЬТ ГЭЖ ИЙМ БАЙДАГ…” нийтлэлдээ “Зээлдэгч өрөө төлж чадахгүй болсныг энгийн дефольт гэнэ. Үүнийг зээлдэгчийн дампуурал гэнэ. Улс дампуурлаа зарлавал цорын ганц арга байх бөгөөд өр болон маргааныг олон улсын төвшинд олон улсын шүүхээр шийднэ. Энэ нь Улаанбаатарын шүүх биш нь мэдээжийн хэрэг, голдуу Лондон буюу Вашингтон гэх мэтийн “том” шүүхээр орж нүдний булай болж үйлээ үзнэ гэсэн хэрэг юм....
...Харин дефольтын үед зовлонг нь ард түмэн ямагт үүрдэг ба хариуцлагыг нь хүлээдэг хүн бараг байдаггүй зүй тогтолтой. Дефольт болоход нөгөө сүрхий инфляци чинь жил сараар биш, өдөр цагаар болдог…” хэмээн бичжээ.
Тэгэхээр эрх баригчид аа, ард түмэндээ үнэнээ хэл. Ард түмнийхээ өмнө толгой гудайж, халамжийн бодлогоо толгой дараалан зогсоож байгаа тухай үнэнээ өчөөд, ОУВС-ынхны өмнө “хадаг барин” сөгд....Үгүй бол дампуурлаа зарла...
төрөө цэвэрлэе · 2017/01/09
Ийм дампууралд хүргэсэн АН, МАН тай хариуцлага тооцох ёстой
Зочин · 2017/01/08
CHI SONIRHOOD BAIGAA YUMUU
зочин · 2017/01/08
идсэн завьшсан нөхөдүүд одоо л хүн чанараа харуулах цаг үе ирсэн байна, эргэлцэх зүйлгүй буцаан төл
Зочин · 2017/01/07
БОЛЬЁ ОО
зааг ялгаа · 2017/01/06
ер нь дефольт зарлах байдал хаанаас хэнээс эхэлсэн юм хэн буруутай юм гэдгийг санаж ухаж ухрааж үзвэл яасан юм бэ? өнөөдөр дефольт зарлах хэмжээнд туллаа гэж улс даяар иргэн бүр түгшиж эхэллээ. Монгол төрийн нэр барьж гадаадаас элдэв нэртэй зээл авч дээгүүрээ дураараа дургиж шамшигдуулчхаад одоо төлөхөө болохоор юу ч үгүй гээд ард түмнээрээ бамбай хийж байгаа хоёр том намын төр барьсан эрхэмүүд энэ өр зээл дефольт зарлахдаа хүрээд байгийн гол буруутан юм шүү. ерөнхийлөгч нь шудрага байя л даа гэж хошгирдог тэгвэл ард түмэн энэ нэртэй зүстэй төр барьж хариуцаж байсан эрхмүүдээс хариуцлага нэхэж улсад учруулсан өр ширийг төлүүлбэл яасан юм бэ?
GOMO · 2017/01/06
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
ХҮН ХҮН · 2017/01/06
МОНГОЛ ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДАЖ ИДЭЖ УУЖ ГАДААДАД ГАРГАЖ НУУСАН МӨНГӨ АРД ТҮМНИЙГ ЯДУУРУУЛАЖ ТӨРИЙН МӨХӨӨЖ БАЙНА ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ӨМНӨ ХУУЛЬ ГУУЛЬ БОЛСООР
Зочин · 2017/01/06
БОЛЬЁ ОО
Зочин · 2017/01/06
ОУВС -с Stand by хөтөлбөрийн хүрээнд зээл өхөөр болсын бишүү хөөе
ЗОЧИН · 2017/01/06
Эрх мэдэл бүхий хүмүүсийн Эх орноосоо хулгайлан харьд халгалсан мөнгийг эргүүлэн авбал яасан юм бэ
Зочин · 2017/01/06
Яахаараа МАН болдог юм, АН-ынхны хулгайлсан мөнгийг төлөх л гэж гүйцгээж байна.
Зочин · 2017/01/06
МАН аас эхэлсэн зээлийн бодлого МАН ийн үед дампууруулдаг юм байна Одоо ард түмэний амьдрал яана даа тэд өөрсдөө банканд олон сая төгрөгтэй хүмүүс торохгүй биз иргэд та бүхэн юу гэж бодож байна
Дефолт Энхэлбэг · 2017/01/06
С биш дефолт Элбэг нэр өгье. АСЕМ хийхээр хөрөнгө оруулагчид хоршуурна гэж хошигруулж байгаад асар их зардал гаргасан нохой доо
ЗОЧИН · 2017/01/06
МАН-ын,,авилгач бүлэглэлд өрөх гэрийн амьдрал,Төрөлх орноо хоосруулсан гэнэн цайлган сэтгэлтэй номхон буурай ард түмэн минь ухаарцгаа!!!АРДЫН НАМЫН 15 ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАСААС УЛС ОРНОО ЧӨЛӨӨЛЦГӨӨЕ. НЭГДЭГТҮН
МАН ЗҮТГЭНЭ · 2017/01/06
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ