Захуудыг Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ
2013/11/04
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг 22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1,7 км автозам шинээр тавих бөгөөд ирэх оноос ажил эхлэх аж. Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, 2014 оны хоёрдугаар сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм.
Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажээ.
Х.Даваа
Зочин · 2013/11/06
Нүүлгэх нь 1000% зөв шийдвэр шүү энэ дор коммент бичсэн 2 **********гийн нэг нь машин нөгөө нь барилгын материал зардаг ухаантай юм шиг байна малнууд минь битгий жижигхэн тархиндаа жижигхэн хувийн эрх ашгаа бод хот дотроо байх чинь дархан орохоос дор болоод байна
Зочин · 2013/11/06
Новшын замаа засаж өргөжүүлчихээд налайх руу нүүлгээсээ. тийшээ 30км газар 30км/цаг хурдтай амьдарлынхаа талыг зам дээр өнгрөөх юм байна даа. Ёстой хөлдүү шийдвэр гаргадаг хүмүүсээ болж боож үхмээр санагдах юм аа
Зочин · 2013/11/05
барилгын материалын үнэ хэд дахин өснө Өсгөхгүйн тулд ямар арга хэмжээ авхаа тодорхой бол********ор юм даа Гэр хороолынхон илүү хэлмэгдэх бхдаа Онлайн худалдаа идвэхжүүлж хүргэлтээр үйлчил чанарт нь баталгаа гаргадаг болж бж л үр дүнд хүрэх бхдаа
Зочин · 2013/11/05
зөв