Хахууль авсан, 42 иргэний бичиг баримтыг хуурамчаар ашигласан газрын албаны дарга асан Н.Батсүх батлан даалтад гарлаа
2017/01/13
-Хууль хяналтын хоёр том байгууллага хамтран шалгаж байгаа хэргийн сэжигтнийг шүүхийнхэн яагаад батлан даалтад гаргах шийдвэрийг гаргав-
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Их цуурай ам”-нд газар эзэмших гэрчилгээг БНХАУ-ын иргэнд олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авсан хэргээр өнгөрсөн оны долоодугаар сард цагдан хоригдсон тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх уржигдар батлан даалтад гарчээ. Уг нь түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь гардан авснаар шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж хэргийг нь АТГ-руу шилжүүлж хэргийг нь хамтран шалгахаар болсон байдаг. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокрор руу шилжүүлжээ. Уг нь үйлдэл дээрээ баригдсан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хуулийнхан барагтай л бол гадуур батлан даалтад гаргадаггүй. Гэтэл Н.Батсүх долоон сар цагдан хоригдсоны эцэст ийн гадуур гарч, байцаалт өгөхөөр болсон нь хачирхалтай юм.
Хахуулийн хэргээс гадна 42 иргэний бичиг баримтыг хуурамчаар ашигласан
Тэрбээр дээрх 200 гаруй сая төгрөгийг хятад иргэнээс авахдаа нэг өрхөд ногдох талбайн хэмжээгээр нь тоооцогдох 45 өрхийн гэр бүлийн хэрэгцээний газрыг хятад иргэнд өгөх гэж байсан гэдэг. Энэхүү худалдах гэж байсан газар нь 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газар байсан юм. Уг тогтоолын дагуу нийт 15.309 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон юм. Түүнчлэн тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг хуурамчаар ашигласаныг ЭЦГ-ын алба хаагчид нотлох баримтаар хураан авч Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буруутган АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Угтаа бол хууль хяналтын хоёр том байгууллага хамтарч шалгаж байгаа хэргийн сэжигтнийг шүүхийнхэн яагаад батлан даалтад гаргах шийдвэр гаргасан юм бол гэдгийг учир мэдэх хүмүүс гайхаж байсан юм. Анх Н.Батсүхийг баригдсаны дараа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийж үйл явдлыг олны анхаарлын төвд оруулж байсан. Угтаа бол өөрсдөд ногдох ёстой гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газраа авч чадаагүй маш олон иргэн бий. Гэтэл 45 өрхийн гэр бүлийн хэрэгцээний газрыг гадны иргэнд 200 гаруй сая төгрөгөөр зарж их хэмжээний мөнгө олсон, мөн 45 хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдчихээд байхад энэ мэтээр батлан даалтад гараад байвал хань хамсаатнуудтайгаа үгсэн тохиролцож, хийсэн хэргээ хийгээгүй мэтээр гөрдөх вий гэсэн болгоомжлол буй юм.
Сүр дуулиантай баривчилгааны ард юу нуугдана вэ
Мөн Н.Батсүхийг баривчилсны дараа долоодугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас бас л сүр дуулиантай баривчилсан. Гэтэл тун удалгүй шүүхийн захирамж гарч эдгээр нэр бүхий хүмүүс батлан даалтад гарч байсан юм. Уг нь мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгчид сайтар хийдэг ч тэдний хийсэн ажлыг зарим нэгийг нь шүүхийнхэн салхинд хийсгэх нь олонтаа. Ийн хэлж байгаагийн учир нь газар дээр нь хахууль авч байсан үйлдлийг ЭЦГ-ынхан илрүүлж олон зүйлийг нотлох баримтаар авч бэхжүүлсэн байдаг. Гэтэл хэрэг прокурорын шатанд шилжсэний дараа яагаад батлан даалтад гарах болов гэдгийг л асууж мэдэхийг хүссэн хэрэг. Яг үнэндээ хууль хяналтынхан олон нийтэд зарлана гэсэн хэргээ зарлаж, нийгэмд дуулиан тарьдаг байж яагаад ядарсан иргэдийн газрыг луйвардаж аваад зогсохгүй бичиг баримтыг нь хуурамчаар ашигласан энэ мэт албан тушаалын гэмт хэргийг нууцалж мэдээлэл өгөхөөс татгалздаг юм бол гэдэг нь хачирхалтай. Өнгөрсөн хугацаанд манай сонин энэхүү хэргийн талаар олонтаа мэдээлж байсан.
Тухайн үед эх сурвалж Н.Батсүхийн ард нэр нөлөө бүхий хүмүүс байгаа талаар хэлж байсан төдийгүй түүнийг оны дараа батлан даалтад гаргах тухай ч ярьж байсан. Юутай ч нийгэмд сүр дуулиан тарьж баривчилж байсан энэ мэт хэргүүд прокурорт шилжиж шүүхийн шатанд очих замдаа зүйл заалт нь өөрчлөгдөж буруутай этгээд нь ял завшвал Эрүүгийн хуулийг чангалаад ч нэмэр алга. Өөрөөр хэлбэл, хээл хахууль, авлигатай холбоотой хэргийг нуух арга хаана ч байдаггүй гэдэг дээ. Эцэст нь хэлэхэд хүний мууд дуртайдаа биш ядарсан иргэд нь хэдэн жилээр хөөцөлдөөд өөрсдөд нь ногдох ёстой 0.7 га газраа авч чадахгүй хонон өнжин дугаарлаж байхад энэ мэт хурган дарга нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хэдэн зуун сая төгрөгөөр бусдад дамлаж байгаа нь шударга бус учраас ийн хэлсэн хэрэг.
Эх сурвалж:
Pizda · 2017/01/13
Хулгай шаассан нь хожоод, хууль журмаараа явсан нь хохирох юм да. Муусайн пизданууд
Зочин · 2017/01/13
balaizar ylzarsan uls oron boljdeee
ШААБАР · 2017/01/13
Манай улс чинь одоогоор хууль хүчний байгууллаггүй болчихсон шүү дээ. Халаасны хулгай зэрэгтэй бол ч сайн үзнэ шүү. Арслан барс л гэсэн үг. Харин сайд дарга нарын өмнө бол "хамелён" л гэсэн үг.
зочин · 2017/01/13
хүний бичиг баримт ашиглаж,мөнгө идсэн хүмүүст ер нь ямар арга хэмжээ авдаг вэ,энэ залилан биш юм уу энэ хүн ингээд нэр цэвэр гарч бгаа юм уу мөнгөгүй хүн 7 сар биш,бүр сураггүй суугаад ялаа эдлэх үү