Иргэдийн төлсөн татварын мөнгөөр их хотын ажил амьдралыг цогцлоодог. Нийслэлээс анх удаа 2014 оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд энэ жилээс эхэлж бүх айлуудаар саналын хуудас тараах аж.

Нийслэлийн иргэдээс санал аваад саналынхаа дагуу төсвөө батладаг болох юм.  Урьд нь АН-ын засаглалтай нийслэл байхдаа хэзээ ч ийм санал авч байгаагүй гэх иргэд ч байгаа төдийгүй цаашдаа АН нийслэлд ялахад төвөгтэй болох нь гэж зарим хэсэг нь ярьж буй. Харин нөгөө хэсэг нь нийслэлийн удирдлагыг сайн ажиллаж байна хэмээн магтан сайшаадаг.

Х.Даваа