УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санал олонхийн дэмжлэг хүлээлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны төсөлд цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн байр суурь барьж байсан нь ийнхүү байнгын хорооноос дэмжлэг хүлээв. Хэрэв дээрх санал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээвэл ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх боломжтой болох юм.

Х.Даваа