Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 235 тэрбумыг төсөвлөлөө
2013/11/07
Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн байгууллагын гурван талт хэлэлцээрийн үр дүнд ирэх оны цалин тэтгэврийг нэмэх төсвийн төсөлд өөрчлөлт оруулснаа өнөөдөр мэдэгдлээ.
Энэхүү хэлэлцээрийн үр дүнд засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг тусгасан байсныг дахин 35 тэрбум төгрөг нэмэхээр болж нийт 235 тэрбумыг төсөвлөхөөр шийдвэрлэсэн юм.
Өнгөрөгч сард Монголын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбоод ирэх жилийн цалин тэтгэвэрийн нэмэгдлийн 200 тэрбумын төсвийг хэтэрхий бага байгааг хэлж, наанадаж найман хувиар нэмэхээр харагдаж байгааг тэд онцоллоо.
Ирэх онд төсөвлөсөн 235 тэрбумын 139 тэрбум нь цалин нэмэхэд үлдсэн 96 тэрбум нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр төсөвлөгдөх аж.
Мөн гурван талт хэлэлцээрээр зах зээл дэх өргөн хэрэглээний барааны үнэ, шатахууны үнийг огцом нэмэгдэхээс сэргийлж цалин тэтгэврийг нэмэх хугацааг урьдчилж мэдэгдэхгүй байхаар болов.
Х.Даваа
Зочин · 2013/11/11
bolio