Солонгосчууд шиг эх орныхоо хөгжил эд хөрөнгөө хандивлах зөв ч үүнд хатуу хяналт хэрэгтэй
2017/02/01
Өчигдөрөөс эхлэн манай улс төрчид болоод зарим нэг эрхэмүүд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан эдийн засгийн хямралаас гарахад дэмжлэг үзүүлэхээр “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгад мөнгөн хандив өгөөд эхэлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-ны дотор Евро бондын 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Уг бондыг таван жилийн хугацаатай авсан бөгөөд эргэн төлөх хугацаа нь ийн болоод байгаа юм.
“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай гаргасан юм. Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу, эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан.
Тэгвэл энэхүү өрийг төлөх хандивын аянд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгдсэнээ мэдэгдэж, 100 сая төгрөг улсад хандивласан. Үүнээс гадна хандивыг дэмжиж "МОННИС" групп 100 сая төгрөг, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мөн мэдэгдээд байгаа.
Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна.
Ямартаа ч жирийн иргэн энэ санаачлагыг эхлүүллээ. Нэг үгээр бол эрх баригчдын буруу үйл ажиллагааны улмаас улс маань өр ширэнд орж одоогийн нөхцөл байдал бий болсон гэдэг нь үнэн. Гэхдээ энэ байдлыг удаан үргэлжлүүлэхийг хүсэх хүн тэр бүр л байхгүй болов уу.
Дайн байлдааны үед бидний өвөг дээдэс ч фронтын шугамд тусламжийн гараа сунгаж байсан энэрэнгүй ард түмэн. Энэ удаад хэрэв зөв гарц шийдэлтэй бол үүнийг дэмжээд эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд чадлынхаа хэрээр туслах нь зөв байх.
1997-1998 оны үед Азийн орнуудыг хамарсан санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгос улс энэхүү байдлаас хэрхэн даван гарсан түүх олон орны бахархалыг төрүүлж түүхэнд үлдсэн яриа болсон гэж хэлж болно. Үүн шиг бидний энэ удаагийн уриалга ч энэ мэтээр түүхэнд үлдэх сайхан зүйл болвол хэн хүнгүй л баярлахаас гадна ирээдүй хойчийг минь сайхан амьдрал угтах билээ.
Солонгосын түүхийг товч дурдвал, тухайн цаг үед Өмнөд Солонгост Нэг ам доллар 2000 вон болж өссөн байв.
Гэсэн хэдий ч, үндэсний үйлдвэрлэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхийг хориглож, чанга хатуу хяналт тавьж байв. Ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжив.
Энэ үед Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Де Жун ард түмэндээ хандаж, хожим алдаршсан нэгэн үгээ хэлсэн байдаг.
Тэрээр “Нэгэн гэр бүлийн гишүүд мэт хоолоо хуваан идэж, ядарсандаа туслах сэтгэл өвөрлөж, бүсээ чангалан нэг удаа эх орныхоо төлөө тархи оюун өөртөө байгаа их хүчээ зориулахыг хүсч байна. Бүгд нэг хүн мэт нэгдэцгээе” хэмээжээ.
Үүний дараа хүмүүс өглөө эртлэн дугаарлан зогсож банкинд алтаа тушааж эхэлсэн гэдэг. Гэхдээ тус улс эдийн засгийн хүнд үед тусламжаа харамгүй үзүүлсэн иргэдээ мартаагүй.
Эдийн засаг тогтворжиж эхэлсний дараагаар хандивлагсдын нэрс дээр хүү бодогдсон алтны үнэ буцаж ирсэн гэдэг. Солонгосчуудын 10 тэрбум доллар босгож, хямралыг гэтэлсэн түүх энэ.
Харин одоо бид энэ туршлагыг хэрэгжүүлвэл тун өөдрөг ирээдүй харагдаж байна. Энэ бүхний эцэст нэгл зүйлийг дахин онцолмоор байна.
Одоо энэ хүнд хэцүү цаг үед манай улсын томоохон бизнес аж ахуй эрхлэгчид болоод улс төрчид манлайлан үүнд идэвхтэй оролцоосой.
Тэрбумаас дээш орлоготой УИХ-ын гишүүд:
• Ж.Ганбаатар 10 тэрбум 304 сая 620 мянга,
• Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянга,
• Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 736 сая 885 мянга,
• Б.Ундармаа нэг тэрбум,
• С.Бямбацогт 4 тэрбум,
• Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянга,
• Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая 773 мянга
• Н.Цэрэнбат 2,5 тэрбум төгрөгийн жилийн орлоготой улс төрчид болон манай улсын Үндэсний томоохон байгууллагууд болох :* MCS групп
* АПУ ХХК
* Мобиком
* Юнител
*Скайтел
* Наран групп
* МАК /Монголын Алт компани/
* ЖЕМ интернашиональ
* ГАЦУУРТ ХХК
* Бодь групп зэрэг дурдаад байвал олон байгууллагууд та бүхэн үүнд манлайлан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай.
Үүнээс гадна Офшортонгууд, жишээлбэл С.Баярцогт Швециарын дансанд байгаа сая долларынхаа 10-хан хувийг хандивлачихдаггүй юм болов уу, тэгвэл 100 мянган доллар буюу өнөөх төлөх ёстой 500 гаруй мянгын чинь бараг тавны нэгийг дарчих юм байна шүү дээ.
Улс төрчид бизнес эрхлэгчдээс гадна улсын мөнгө шамшигдуулсан эрх мэдэлтнүүд одоо л улс орондоо тусламжийн гараа сунгах хэрэгтэй учир мөн зарим нэг хүнийг дурдвал, Гадааадын казинод аваачиж хэдэн зуун мянган доллараар нь алддаг хүмүүс, жишээ нь эрхэм Бадамжунай тэргүүтэй казиночид бас мөнгө хандивлаасайгэж хүсэх байна.
Бас төсвөөс тендер нэрээр хөлжсөн хүмүүс ядахдаа нэг удаа улс орноо эргээд хараасай. Үүнд багтах эрхэм гэвэл тэр бондын мөнгийг үр ашигггүй цацсан Фортуна Батбаяр, Алтанхуяг тэргүүтнүүд, Хөгжлийн банкныхан ч хөдлөөсэй, бондоос их хэмжээгээр зээл авсан хүмүүс одоо багахан хэсгээ л өгчихвөл тун хэрэгтэй үе чинь шүү гэж санал болгомоор байна.Аварга, арслан, заанууд ч гэсэн энэ ажилд хувь нэмрээ үзүүлээрэй. Халбагар дээлтэй, ханагар жийптэй хандив аваад явдаг сайхан бөхчүүд олон л байгаа даа уг нь.Дараагийн уриалгад дуудах хэсэг бүлэг бол эгэл жирийн иргэдийн төлөөлөл буюу тэр дундаа Орифлэйм, G-time, Баяндалай, Easy 1up, 1-9-90, Ерхөг гэх мэт бидний хэлдэгээр сүлжээний бизнесчид. Хууль бусаар гэж хэлж болохоор үйл ажиллагаа явуулдаг эдгээр хүмүүс ямар ч баялаг бүтээхгүйгээр асар их ашиг олдог сүлжээнүүдийн эрхэмүүдээ, оролцогч хандивлагч нар аа зүгээр сууж их мөнгөтэй болох гэж мөрөөдөн тарааж буй наа мөнгөнийхөн багахан ч гэсэн хувийг эх орныхоо хөгжилд нэмэр болгоорой гэж уриалах байна.Эцэст нь дахин хэлэхэд уриалгыг дэмжин цуглуулсан хандив шилэн данс байна гэж байсан ч энэ нь шилнээс шилэн байх буюу энэ бүх ажлыг нарийн тооцоо хяналт дор төсөв бүрдүүлэн, хатуу хяналттайгаар төсвийг захиран зарцуулж улс орноо эдийн засгийн хямралаас гаргаарай гэж хүсэх байна.
Энэхүү уриалга бүтсэн ч бай бүтээгүй ч хамгийн чухал нь Пүрэвбаатар гуайн хэлсэнчлэн "...ард түмний эв нэгдэл нь хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэхэд бага ч атугай нэмэр юмсан:::" гэж хэлсэн үгийг хүн бүр толгойдоо суулгаасай гэж хүсч байна.
Ард түмний эв нэгдэл нь өрнөөс гарахаас дутахгүй тун чухал үр дүн юм. Хүмүүс эх оронтой гэдгээ, түүнийхээ төлөө бас хариуцлага хүлээх учиртай гэдгээ мэдрэх хэрэгтэй гэдгийг энэ үгнээс илхэн ойлгох болов уу.
С.Отгон
монгол хүн · 2017/02/01
Баярцогт чи хэдэн $ хандивлах гэж байна? Хүн юм бол ичээч пизда минь!
монгол · 2017/02/01
1,000000 сая $ банкинд хийснээ мартдаг Төрийн халаасны хулгайч Баярцогтын хөрөнгийг хурааж эх орныхоо өрөнд өгөх хэрэгтэй.
zochin · 2017/02/01
arai l bn.da.iim saihan eh orond amydarch bj bidnii mongolchuud ....................
.Zochin · 2017/02/01
Ehleed ene Euro Bond-iin zeeliig heden ond Mongol uls yamar zoriulalttai avsan yum, yamar buteen baiguulaltuud hiigdsen yum, odoo tuunii ur dund yamar uildveruud ajillaj baina geed yaj zartsuulsan talaaraa ard tumendee sain taniltsuulah heregtei baina, urd ny Euro Bond gej neg ikh duulaagui yum baina, odoo teleh bolohoor bituu hatuu telber telne geed baidag, herev ard irgedeesee handiv munge tsugluulah gevel sain uchir itgiig ny helj egeh, ternees bish bid evdsen zovson ard tumendee garaa sungaj tuslah ikh achaa bidnii nuruun deer urgelj baij baidag. Bid evdsen zovson uednegee daatgal ny nasaaraa teleed ch tusaldaggui tiim tertei uchraas oroi bolgon TV-eer tuslamj munge guih , am avraarai gesen nevtruuleg uzej er zurhee sharhiruulan harah yum daa. Mongol humuus yaduu baij ene bukh zovlong uureh estoi tersen yum bolov uu.
Зочин · 2017/02/01
OGIU CH GESEN OGOX YUM ALGA DAA AVCH IDSEN ULS NI OGOX XEREGTEI
IRGEN · 2017/02/01
BI BOL OGHGUI BI ARDCHILLAAS HOISH ULS TORD ONDOR ALBAN TUSHAALD BSAN BUH HUNIIG SHALGAAN MASH IH MONGO BOSOJ IRNE.LUIVARCHDIIG YAAHIIN TEGED SHUDRAGA ES HANA BNA.ENE DAVALGAA BOL LUIVARCHDIIG NUUH L ARGA SHUU DEE.
Зочин · 2017/02/01
энэ тухай Бямбасүрэн гуай юу гэж хариулах бол
Зочин · 2017/02/01
Монгол улс өрөө төлж чадахгүй болтлоо тартагтаа тулаагүй байгаа тухай эерэг мэдээ өгсөн байна.
Бүүр гайхаад байсан юмаа...
Гавъяат эдийн засагч Б. Осоргарав гэгч гэнэт гарч ирээд л ядарч туйлдсан ард түмнийг урайлаад л ... Жирийн иргэний санаачлага байсансан бол дэмжмээр л байна. Гэтэл энэ хүн чинь Монгол улсын том аудитын байгууллага "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК ийн эзэн болж таарлаа. Аудит гэдэг чинь санхүү эдийн засгийн хяналт шалгалтын газар биз дээ. Гадаад дотоодын бизнессийн олон тэргүүлэх компанийн аудит хийсэн Аудитын хяналтын байгууллага байж санхүү, эдийн засгийн ийм олон бузар булай асуудал үүстэл юу хийсэн юм бол ? Ингэж "матрын" нулмис унаган, тартагтаа тулсан түмэн ардыг "Мах комбинатын ямаа" шиг дагуулан хошгируулах хэрэг юунд байна?
http://www.audit.monicpa.mn/?company=ulaanbaatar_audit&page_id=5
Иргэн · 2017/02/01
Дээр бгаа хэд нь хийсэн хулгайгаа ард түмнээрээ төлүүлж бна.Үнэхээр хяналт хэрэгтэй монголчууд эр эмгүй ажил мэргэжил хамаарахгүй хулгайч шүү
Зочин · 2017/02/01
Дээр бгаа хэд нь хийсэн хулгайгаа ард түмнээрээ төлүүлж бна.Үнэхээр хяналт хэрэгтэй монголчууд эр эмгүй ажил мэргэжил хамаарахгүй хулгайч шүү
Зочин · 2017/02/01
Дээр бгаа хэд нь хийсэн хулгайгаа ард түмнээрээ төлүүлж бна.Үнэхээр хяналт хэрэгтэй монголчууд эр эмгүй ажил мэргэжил хамаарахгүй хулгайч шүү
Зочин · 2017/02/01
Дээр бгаа хэд нь хийсэн хулгайгаа ард түмнээрээ төлүүлж бна.Үнэхээр хяналт хэрэгтэй монголчууд эр эмгүй ажил мэргэжил хамаарахгүй хулгайч шүү
Зочин · 2017/02/01
Дээр бгаа хэд нь хийсэн хулгайгаа ард түмнээрээ төлүүлж бна.Үнэхээр хяналт хэрэгтэй монголчууд эр эмгүй ажил мэргэжил хамаарахгүй хулгайч шүү
иргэх · 2017/02/01
ард түмэний баялаг ,газрын наймаачид, банк дампуулагчид,хэдэн зуун тэрбүмаар зээлдэгчид,татварын мөнгө луйвардагч нар,архи алтанынаймаачид офшортонгууд, рэкэт луйварчид,авилгачид,төсвийн мөнгө хувидаа завшигч нар мөнгөө төл дараа нь би хуухдуудийнхээ нэг өдрийн хоолны мөнгөнөөс өгч болох юм
Зочин · 2017/02/01
Bondiin mongiig zabshigchidtai xariutslaga tootsox ni zob baix. Ocorgsrabch obcgootoi xyndee. Xurimtlaliin mongonooc xol bailgax ni zygeer baix.
irgen · 2017/02/01
ард тумнээ молжисөн газрийн наймаачид авилгачид рэкэт дээрэмчид банк дампууруулагчид офшортонгууд хэдэн зуун тэрбүмаар зээлдэгч татварийн мөнгө луйвардагч нар мөнгөө төл дараа ни би хуухдуудийнхээ нэг өдрийн хоолний мөнгийг нэмэрлэж болж байна