"Өөрийгөө илэрхийлж бусдад нөлөөлөхүй" илтгэх урлагийн сургалт болно
2017/02/04
Тун удахгүй илтгэх урлагийг сонирхон, судалж, хичээллэдэг олон мянган залууст зориулсан илтгэлийн сургалт зохион байгуулагдах гэж байна. Тус сургалт гуравдахь дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил "Өөрийгөө илэрхийлж бусдад нөлөөлөхүй" сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Сургалт 2017.02.04 - 2017.02.06 хооронд нийт гурван өдөр үргэлжлэх юм.
Сургалтын агуулга:
1: Бусдыг байлдан дагуулахуй - Илтгэх урлаг ба түүхэн хөгжил
2: Дотоод хүнээ мэдрэхүй - Ярианы сэтгэл зүй, айдас сандралаа давах
3: Санаагаа амьдруулахуй - Илтгэлээ бэлтгэх, илтгэгч, илтгэх зорилгоо тодорхойлох, сэдэв, үг сонголт, илтгэлийн бүтэц
4: Санаагаа хамгаалахуй - Мэтгэлцэх, шийдэлээ тодохройлох, баталгаа нотолгоотой ярих
5: Амжилттай илэрхийлэхүй - Илтгэх техник, арга барилд суралцах, танхимаа мэдрэх
6: Үзүүлэх урлаг - Шинэ үеийн илтгэлүүд, үзүүлэн таниулах, пресентэйшин бэлтгэх
Сургагч багш нар:
✯ Г.Мөнгөн - "Оюуны Чадвар" Хүний Хөгжлийн Төвийн захирал Үндэсний шилдэг илтгэгч /Аггон - 2007/
✯ Ү.Амарбат - "Anand Advocates" хууль зүйн фирмийн ахлах өмгөөлөгч, Үндэсний шилдэг илтгэгч /Оюуны олимп - 2009/
✯ Ж.Үйлст - "Сэтгэлийн утас" сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч
✯ Т.Энхбаясгалан - "Presentation studio" ХХК-ны үүсгэн байгуулагч
✯ М.Ганхүлэг - "Open Mind" сургалтын төвийн сургагч багш
✯ Б.Намуунцэцэг - "Open Mind" сургалтын төвийн сургагч багш
Харин сургалтын зочин багшаар УИХ-ын гишүүн Д.Гантулга оролцох юм. Тэрээр Монголын шинэ үеийн илтгэх урлагийн тод төлөөлөл бөгөөд 2006 оны "Аггон" тэмцээнд түрүүлж үндэсний шилдэг илтгэгчээр шалгарсанаас хойш өөрийн бие даасан "Хөгжлийн цаг", "Моод эхлүүлье","Цаг ирлээ", "Ангараг нүүцгээе" зэрэг лекцүүдээ уншиж хот хөдөөгийн олон залууст үзэл бодлоо түгээж, хөгжлийн үрийг тарьж яваа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://goo.gl/lhqh87 Фэйсбүүк эвэнтээс болон 95268835, 70147222 утаснаас авах боломжтой.