Үнийн дарамт
2017/02/18
Д.БИЧЭЭЧХҮҮ
Сар шинийн өмнөх өдрүүдийн хэцүүг гайхах хүн олон байна. Тэр хэцүү нь юу юм бэ гэвэл үнийн дарамт. Юм бүхний үнэ өссөөр. Өнөөдөр мянган төгрөг байсан нэг бараа маргааш 2-3 мянган төгрөг болчих юм. Хүнсний зүйл дотор гурил, будаа, махны үнэ өнгөрсөн сарынхаас тийм л дүнгээр өсчээ.
Граммаар хэмжигдэх “Универсальный” нэртэй хоол амтлагч гэхэд 1800 төгрөг байсан бол саяхнаас 2500 төгрөг гэх. Нэгдүгээр сард нэгкг нь 5500 төгрөг байсан хонины мах 6000 гараад явчихаж. Ууц шүүсний мах бүр талийсан. 400 мянга гэж зогсооченжүүдийн царай огт зовсон янзгүй. Тэдэнд ямар үнэтэй юм бэ гэж хэлэх юм бол сар шинэ хийхээ болчихгүй юугэсэн үгээр ам руугаа алгадуулах янзтай. Хаа сайгүй цагаан идээний зах ажиллаж байна л гэх. Очоод үзэхээр кгааруул 20 мянга, тогооны өрөм 15-18 мянга гээд үнийн хөдөлгөөнгүй яг. Энэ мэтээр сар шинийн өмнөх үнийнөсөлт өндрөө аваад байна. Ер нь баяр болохоор зориулалтын гэхээр хүнс, барааны үнийг тэнгэрт тултал ньөсгөдөг зуршил Монголд л бий. Тэглээ гээд уламжлал, бэлгэдлээ орхилтой биш хуруу хумсаа хугаслах шахамбайгаад элбэгжүү юм шигээр цагаан сарыг тэмдэглэдэг дээ монголчууд. Худалдаачид, ченжүүд орлогоо бодохоосолон түмнийг гэх нь даанч ховор. Иргэдийн хэрэгцээн дээр тоглож өвөр, түрийг нь хоослохоос гадна. “Баярынхямдрал” гэсэн худлаа хаяг бараандаа наачихаад сэтгэл зүйгээр минь тоглох нь бүр даапаатай санагдах юм. Басүндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн уриаг ашиглаад мөн л ашиг харж арвыг хорь болгож авах хорон санаагаануух гэж оролдоно.
Дэлгүүр, захынхан юмныхаа үнийг яагаад ингэж өсгөөд байнав гэхэд. За та тэр төр, засгийнхан даа гомдлоо хэл. Цаана чинь долларын үнэ 2500-д хүрсэн. Бинзений үнэ бас нэмэгдчихлээ гэсэн тайлбар хэлж байна. Ийм үгсонссон бид яаж тэдний өмнөөс мөчөөрхөх вэ?
Үнийн дарамт дор л үйлээ үзэж явах юм даа. Төр, засгийнхан ч эзгүй. Байх үедээ идээ будааны үнэ ямар байгааг анзаарах биш бүр том юм тухайлбал стратегийн орд л гэж ярина. Ийм л…
zochin · 2017/02/20
Ene zasag mongolchuudaa toglj AN nam .MAN nam 2 Ard tumen duurgui hurgej baina ene sar 2017 3.10 ene 2 zasag tatan buulj mongol uls AN nam MAN nam 2 buulgaaj MAHN nam garah tsag bolson mongolchuudaa 2017.3 15 odoo torch suuj AN nam 10 hun MAN nam 5 hun ene 15 humuus tatan buulaag mongolchuudaa 2017.3 15
zochin · 2017/02/20
Ene zasag mongolchuudaa toglj AN nam .MAN nam 2 Ard tumen duurgui hurgej baina ene sar 2017 3.10 ene 2 zasag tatan buulj mongol uls AN nam MAN nam 2 buulgaaj MAHN nam garah tsag bolson mongolchuudaa 2017.3 15 odoo torch suuj AN nam 10 hun MAN nam 5 hun ene 15 humuus tatan buulaag mongolchuudaa 2017.3 15