"Нарантуул" олон улсын худалдааны төвийн Хүнсний зах өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гал гарч, их хэмжээний хохирол учраад байгаа билээ. Тус захын галын гарсан шалтгааныг санаатай тавьсан хэмээн түрээслэгч нар үзэж байсан.

Харин  холбогдох мэргэжлийн байгууллагууд худалдааны төвд гарсан галыг санаатай тавьсан гэх ул мөр байхгүй, тэсэрч дэлбэрэх бодисын нөлөөгүй, хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн дүгнэлт гаргажээ. Гал гарсны улмаас тус төвд худалдаа эрхэлж байсан 448 хүн хохирогчоор байцаалт өгч, нийтдээ 10 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйлээрээ хохирсныг тогтоосноос таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаан олгосон байна.

Мөн энэ сарын 9-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт байрлах “Нарантуул-2” захад гал гарч 20 лангуу шатсан. Одоогийн байдлаар хэдэн хүний, хэр хэмжээний хохирол гарсныг тодруулахаар УМБГ ажиллаж байгаа аж.

Х.Даваа