Өнөөдөр газ бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон. Тиймээс газ нийлүүлдэг цөөхөн компани манайдаа ашигтай байгууллагуудын тоонд орж байгаа нь нууц биш.  Гэхдээ газ тээвэрлэнэ гэдэг өндөр хариуцлагатай, үүргээ ухамсарласан туршлагатай нэгний  хийх ажил. Гэвч "Gorgaz"-ын хамт олон үүнийг ухамсарлаагүй бололтой замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байх юм. 

Хэдийгээр жолооч нар дүрэм зөрчдөг ч гэсэн, газ тээвэрлэж байгаа жолооч нарын хувьд энэ нь байж боломгүй мэргэжлийн алдаа юм. Шөнө оройн цагаар замын хөдөлгөөн багассан ч гэсэн дүрэм зөрчсөн жолоочийн хариуцлагагүй байдлаас болж ямар эрсдэл гарч болохыг ОХУ-д болсон ослын дараах бичлэг нотолно. 

 

Хэрвээ "Gorgaz"-ын газ тээвэрлэж явсан энэ машин дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрсэн бол шамбааралдан байрладаг нийслэлчүүд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох байлаа. Баллонтой хий тээвэрлэдэг автомашинууд тэсрэх бөмбөг ачиж яваа гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмийг №1 мөрдөж аюулгүй явах ёстой хүмүүс гэдгээ ухамсарла. Үгүй бол үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож нийслэлчүүдийн аюулгүй байдалд заналхийлэхээ зогсоо.