13 настайгаасаа загварын ертөнцөнд хөл тавьсан загвар өмсөгч, мисс Ч.Содтуяаг танихгүй хүн ховор. Багадаа өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид сурдаг байжээ. Энэ нь ирээдүйд гоо сайхан, загварын ертөнцтэй амьдралаа холбох эхлэл нь болсон гэдэг. Одоо “Азийн модель” агентлагийн захирлын албыг хашиж буй.

Тэрбээр анх “Ганга гоёл” компанийн Дунгаамаа  дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдан  загварын ертөнцөд хөл тавьснаас хойш бараг 12 гаруй жил өнгөрчээ. 17 настай байхдаа “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. Түүнээс хойш олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй юм.

Тэрбээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бүтээлч хүмүүсээс их зүйлийг сурч мэдэх боломж олгох зорилгоор  “NTV” телевизээр гарч байсан “Содоогийн цаг” нэвтрүүлэг жил гаруй хугацааны дараа зогссон. Дараа нь  “SBN” телевизийн “Сайхан” нэвтрүүлгийг хийж байгаа.
Амралтын өдөр бол тэрээр ямар ч ажилтай байсан охиндоо цаг зав зарцуулдаг аж. Одоо охин нь 4 настай. Сонирхуулахад, тэрээр бараг уйлдаггүй байж охиноо төрөх үед баярласандаа өөрийн эрхгүй уйлж байсан гэдэг.

Телевизийн нэвтрүүлгээс гадна дэлгэцийн бүтээлд болох  “Ялагдашгүй” нэртэй олон ангит кинонд мисс маань тоглоод амжсан билээ. Түүний хувийн зургаас сонирхуулья.

Д.Ана