"Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гэж оршуулгын газарт хаясан этгээдүүдийг олжээ
2017/03/23
Энэ сарын 17-нд Сонгино хайрхан дүүрэгт орших Их нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ.
Тодруулбал, "Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гэх шалтгаанаар өвөө, эмээ хоёр нь төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газрын дунд хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хаясан этгээдүүдэд хэрэг үүсгэж, сэжигтэн яллагдагчаар татаад байгаа аж.
Сүүлийн жилүүдэд нярай хүүхдийг хаях тохиолдол ихэссэн бөгөөд хаягдсан нярайн эцэг, эхийг олж тогтооход хэцүү байдаг төдийгүй ихэнх нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд байдаг талаар албаны хүмүүс хэлж байна.
t · 2017/03/26
unen unen dandaa huvtsas hunar nas huis tsarai zuseer yalgavarlan gaduurhana
Зочин · 2017/03/23
aimaar aimaar
Зочин · 2017/03/23
Уул нь нэг ч гэсэн хүн Монгол Улсад, хөгжилд нь хэрэгтэй. Хүний нөөцтэй байж байж улс хөгжинэ. Сингапур хүний нөөцөндөө тулгуурлаж хөгжиж байна. Гэтэл манай төр засаг хүмүүсээ, ард иргэдээ анхаарахгүй, ямаанд хүртэл мөнгө олгож ирлээ шүү дээ. Тиймээс ард түмэн ядуурч амьдрах аргагүй болоод ирэхээрээ хүххдүүдээ хаяж байна шүү дээ. Үүнийг эрх мэдэлтнүүд огт анхаарахгүй, өөрсдөө болж байвал бусад нь хамаагүй гэж үзэж байна шүү дээ. Ядуугаас болж байна. хийх гэхээр ажил олдохгүй, олдсон ч нас, хүйс, хувцас хунар, царай зүсээр ялгана.