“Хурд” компанийн барьсан барилга болох Нарны хорооллын 4 ээлжийн байр болон ХҮННҮ2222, Энхтайван хотхонд байрны крантнаас зэвтэй ус гоожиж байгаа талаар тус  байрны оршин суугчид гомдол гаргах болжээ.

Тэндэхийн оршин суугчдын ярьж буйгаар тус хороололын хүйтэн ус ихэвчлэн зэвтэй ус гоождог гэж хэлж байна. Тиймээс хорооллын цөөнгүй иргэн угаалтуурдаа ус шүүгч хэрэглэдэг байна.

Ус шүүгч нь хувьд чанараасаа хамаарч 100 мянгаас хоёр сая орчим төгрөгийн үнэтэй. Мэдээж усыг сайтар шүүхийн тулд сар болгон солих шаардлагатай. Тэгэхээр бас л мөнгө урсана гэсэн үг. Ингэж оршин суугчдаа санхүүгийн хүндрэлд оруулж, зэвтэй уснаас хордоход хүргэж байгаа юм. Зэвтэй ус нь  давсагны хорт хавдар, өмөн үү болон олон төрлийн хорт хавдар үүсгэх аюулд хүргэдэг байна.

Иргэдийн эрүүл мэндэд ч ноцтой байдал бий болгоод байгаа Хурд группын барилгуудын дутагдалын талаар санал бодлоо илэрхийлдэг групп хүртэл байдаг аж. 

Г.Нар