Шархадны зам дээр согтуу жолооч ноцтой осол гаргалаа
2013/11/20
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол аваар их гарах болсон. Энэхүү осол гарах шалтгааны ихэнх хувийг жолооч нар архи согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон хэргүүд эзэлдэг байна.
Уг нь согтуугаар жолоо барих нь ЗХТХ-ийн 25.1 заалтыг зөрчиж байгаа бөгөөд өөрийн болон бусдын амь насанд аюул учруулж буй хэрэг гэдгийг манай улсын жолооч нар одоо болтол оюун ухаандаа тунгааж ухамсарлаагүй байгаа бололтой.
Үүний нэгэн жишээ өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд Шархадны зам дээр согтуу жолооч осол гаргажээ. Тэрбээр Toyota Rush маркийн автомашины жолооч согтуугаар хурд хэтрүүлж, эсрэг урсгалаар ирж явсан Verna маркийн автомашины хамар дээгүүр гарч осолджээ.
Уг ослын улмаас азаар хүний амь нас эрсдээгүй аж. Жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс дараах зургийг хүргэж байна.
Ослын зургийг Фэйсбүүк Paparazzi+Traffic группээс авсан болно.
Х.Даваа
Зочин · 2013/11/22
yanztai saihan hariasan bnadaa. Yag l kinon deer gardag shig
Зочин · 2013/11/22
mongol oo gej extreme oron yumda
Зочин · 2013/11/21
emch tsagdagu hol ywhiig chne harnaa amniihaa hereer ****hiimaa
Зочин · 2013/11/21
EMCH TSAGDA NAR CHN HUN BISH BOLJDE
oorsdiin buruu · 2013/11/21
hi gehdee iim osol bolsnii daraa tsagdaa nar ajilaa meddeggvi yum shig sanagdsan ali mungutei tanil taltaanh ni tald zogsdog baliar hvmvvsshdee gadaadad bol ***l oor tsagdaa nariig ***jiltei orond surgadag bol****or yum haritsaanii soyl eroosoo bhgvi tiimel hvmvvseshdee bas yamarch chadwargvi sayhan 1 taniliin mashiniig murguchuud utasaa awhgvi awsniihaa daraa hel amaar doromjilson bna lee tiim baij bolohgvishdee turiin alban haagch nar ni tiim bga yum chine uls oron maani yaj ***j*** dee tom chuudaa oodloh ail vvdneesee gedeg bizdee manaahaab
Зочин · 2013/11/21
ochigdor bolson zdeharj amjaaguiee odo harchla