Япончууд озэки Тэрүнофүжи "Монгол руугаа буц" гэж хэлсэндээ гэмшив
2017/04/13
Японы Мэргэжлийн сумогийн 2017 оны 4 сарын 13 Хару башёд манай аваргууд хангалтгүй барилдсан. Харин озэки Тэрүнофүжи урамтай сайхан барилдаж, шинэ аварга Кисеносатотай үзүүр түрүү булаалдсан билээ. Гэвч түүнийг барилдах үеэр үзэгчид "Монгол руугаа буц” хэмээн хашгичиж байсан юм. Энэ нь тэмцээний 14 дэх өдөр Котошсогикүг тачиайн дээр зайлж ялсан явдалтай холбоотой. Ер нь сумо сонирхогчид зайлж өрсөлдөгч бөхөө ялахад ихэд дүргүй ханддаг. Өөрөөр хэлбэл озэки Тэрүнофүжи хүчээ үзэж барилдахын оронд өрсөлдөгч бөхөө гэнэдүүлж, хуурч ялсан нь ордон цугласан үзэгчдийн дургүйг хүргэж, улмаар "гэртээ харь” "Монгол руугаа буц” гэсэн шүүмжлэлийг хүртсэн хэрэг.
Энэ бол Мэргэжлийн сумод барилдаж буй гадаадын бөхчүүдэд эмзэг сэдэв билээ. Тэгээд ч маш олон жил Монголын бөхчүүд сумод толгойлж яваа. Энэ утгаараа япончуудад багахан хор шар байдаг биз. 19 жил тасраад байсан аварга хэмээх цолыг Кисеносатод хүчээр шахуу олгож байж л япончуудын сэтгэлийг дэвтээсэн гэж хэлэхэд болохоор. Харин озэки Тэрүнофүжи шинэ аваргыг сандаргаж, бараг л түрүүг нь булаах шахсан шүү дээ. Үүнд олон жил үндэснийхээ бөхийн түрүүг гадныханд алдчихсан япончууд дургүйцэх нь ойлгомжтой хэрэг.
Гэвч японы парламент сумо сонирхогчдоос өөр байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал, япон улсын парламент дөрөвдүгээр сарын 3-ны өдөр үзэгчдийн зүгээс озэки Тэрүнофүжи рүү хандаж "Монгол руугаа буц” гэсэн ялгаварлан гадуурхсан үгийг хэлэлцсэн байна.
Энэ хуралдааны үеэр японы коммунист намын гишүүн Миямото Тоорү "Энэ бол гарал үүслээр ялгаварлан гадуурхсан явдал. Дахин ийм явдал гаргахгүйн тулд Сумогийн холбоотой хамтран хэлэлцэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэжээ.
Харин Боловсролын сайд "Спорт арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэгээс ангид айх ёстой. Янз бүрийн ялгаварлан гадуурхах явдал гарах ёсгүй. Энэ асуудалд онцгой анхаарч, арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна.
Парламентын гишүүн Хатори Шиничи "Хүндлэх сэтгэл байвал тийм үг хэлэгүй байсан. Сумо сонирхогчид хүндлэл гэх зүйлийг мартжээ” гэж шүүмжилсэн байна.
Том цолтой бөхчүүд ялахын тулд ийм арга, мэх хэрэглэж болохгүй гэж сумо сонирхогчид шүүмжилж байгаа бол зарим нь зайлах мэхийг хориглоогүй учир шүүмжлэх нь утгагүй гэж тайлбарлажээ. Мөн "Монголдоо харь” гэж хэлсэн нь ичгэвтэр явдал гэж хүлээн зөвшөөрчээ. "Аера” сэтгүүлийн редактор асан Хамада Кейко уг асуудлаар " Япон бөх зайлж ялахад бид төрсөн газраар нь хэлж, буруутгадаггүй шүү дээ. Тэгэхээр Монголчуудад хандсан ямар нэгэн зүйл үзэгчдийн ухамсарт байна гэсэн үг болов уу. Гэтэл Монголчууд сумо бөхийн өнөөдрийн хөгжил дэвшилтэй холбоотой хүмүүс шүү дээ. Тиймээс бөхдөө хайртай л бол Монголчуудыг хүндэтгэх л ёстой” гэж тайлбарласан байна. Ер нь ихэнх Япончууд Монгол бөхчүүдийг хайрлаж, хүндэтгэх ёстой гэдэгтээ санал нэгдсэн байна. |
Зочин · 2017/04/14
shudraga humuus ymdaa
Mongolchyyd iim saihan yos syrtahyyn baisan yuml suu!!! · 2017/04/14
ene chini erdee l 21 zyyniihantai hamaatai asyydal yynees emneh 1990 onoos emne bol Mongolchyyd ene heriin yhaan baisiim hyyhedyyd ee!!!Ta nar Mongolchyydiin ene ertnii saihan yosoon medehgyi dendyy bna syy!!!
sumo sonirhogch · 2017/04/13
1 GARTAI HUNIIG DIILEHGVI BAIJ MONGOLOO HAT
Бас нэг зочин · 2017/04/13
Аргагүй хүндлэл гэдэг зүйлийг мэддэг, ухаалаг ард түмэн юм. Үндэсний бөхөд наадмаар нэг япон нөхөр хүрч ирээд түрүүлээд байвал таатай хандах ганц ч монгол байхгүй...
зочин · 2017/04/13
Үнэхээр ухамсарын өндөр түвшинд авч үзэж байна.Манайхан Япончуудын наад захын энгийн ухамсараас суралцах ёстой, байнга л мөнгө хөрөнгө гуйгаад байхын оронд
Зочин · 2017/04/13
Ухаантай ард түмэн юмаа. Манайхан шиг намрахгүй нь сайхан