... Дэлхийн III дайн хэзээ хэзээгүй эхэлж болзошгүй ...
 
(Та бүхэнд Оросын блогч Shabdua-н нийтлэлээс хүргэж байна) ... Америкчууд цөмийн дайнд бэлдэж эхэллээ. Сүүлийн үеийн мэдээнээс үзэхэд Америк дангаараа эсвэл Хятадтай цуг Умард Солонгост цохилт өгөхөд бэлдэж байна. Хэдийгээр Хятадын Тэргүүн Си Жин Пинь “Солонгосын асуудлыг энхийн аргаар шийдвэрлэе” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Трампад уриалсан ч Америк пуужингаа харвах байх. Ер нь Трамп ямартай ч Хятадтай ямар нэг хэлэлцээр тохиролцоонд хүрсэн бололтой, тиймээс түрүүлж цохилт өгөх нь гарцаагүй. Хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн дараа пуужингийн цохилт өгөх нь тодорхойгүй, гэхдээ энэ зайлшгүй. Америкийн Тэнгисийн цэргийн хүчний цохилтын хүч Солонгосын хойгт дөхөн очиж байгаа энэ үед Хятад өөрийн 150 мянган хүнтэй армиа Умард Солонгосын хилийн ойролцоо байрлууллаа. Умардаас зугтаж ирэх дүрвэгсдийг оруулахгүй шууд буудах отрядуудаа бэлдэж, эмнэлгийн тусламж үзүүлэх багууд нь байраа эзэлжээ.
 
Умард Солонгос харин түрүүлж цөмийн цохилт АНУ-д өгнө гэж сүрдүүлэв. “Америкийн түрэмгийллийн өчүүхэн шинж тэмдэг илэрмэгц цөмийн цохилт өгнө. Манай цөмийн зэвсгийн бай бол Өмнөд Солонгос, Номхон далай төдийгүй Америкийн газар нутаг” гэж Умард Солонгос мэдэгдлээ. Тэд цөмийн хүчээ орон даяар хөдөлгөөнд оруулж, армидаа давшилтын байрлал эзлэхийг тушаажээ. Умардын шумбагч хөлгүүд хэдийн Америкийн дайралтад бэлэн болжээ. Умард Солонгос үхлийн цохилтод өртөхөөс өмнө цөмийн пуужингуудаа Америк руу харваж амжих уу? Энэ бол тэдний цорын ганц боломж байж болох юм. Умардын Гадаад харилцааны яам “АНУ-ын түрэмгий үйлдлээс гарах сүйрэлт үр дагаврын хариуцлагыг одооноос эхлэн зөвхөн америкчууд өөрсдөө хүлээнэ” гэж мэдэгдлээ.
 
Өмнөд Солонгос мөн цэргээ хилийн зурвас руу шидэж, Сөүл хот даяар Умардын цөмийн цохилтоос эмээн бэлдэж эхэллээ. Зарим нь Сөүлөөс дүрвэн зугтааж байна. Өмнөдийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Ге Ан “Умардын өдөөн хатгалгад бэлдэн цэрэг армийнхан мониторингоо улам хүчтэй болгох хэрэгтэй. Америктай нягт хамтран ажилла” гэж тушаажээ.
 
Дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт дайн дэгдэж болзошгүй. Хэрэв бусад улс энэ дайнд оролцвол Дэлхийн III дайн болон хувирах шинжтэй. Иймээс та бүхэн ундны ус, хүнсээ аль болох ихээр нөөцлөх нь хамгийн ухаалаг алхам. Мөн банк, санхүүгийн бүх үйл ажиллагаа бүрэн зогсч болзошгүй... Сайн сайханд найдахын зэрэгцээ муу зүйлд бэлдэцгээе!
 
Жич: Цөмийн төхөөрөмж дэлбэрсний дараа радио идэвхт хог хаягдал илрүүлдэг Америкийн онгоц Японы Окинавад буулаа. Мөн “WC-135 Constant Phoenix” цэргийн снайпер нь Кадены нисэх баазад ирсэн. Каден дахь Тэнгисийн цэргийн хүчний 18-р нислэгийн отряд мэдээлэл өгөхөөс цааргалж, Японы Батлан хамгаалах яам ч хариу өгөхгүй байна гэж тус улсын сонин хэвлэл мэдээллээ.
Нэмж өгүүлэхэд, Умард Солонгосын усан доогуур шумбагч хөлөг нь Номхон далайд Америкийн баруун эргийн хавьцаа хөвж яваа, нэг биш нилээн хэдэн шумбагч. "Sinpo" гэдэг эдгээр шумбагч бол балластик пуужин харвах чадалтай. Пхеньяны радио 24 цагийн өмнө чухам эдгээр шумбагч хөлөг рүүгээ нууц мэдээлэл илгээснийг Пентагон замаас нь барьж авчээ. Гэвч америкчууд энэ талаар ямар нэг мэдээ Орост өгөхөөс татгалзжээ.
Харин Орос өөрийн сувгаар энэ мэдээг олж аваад Ерөнхийлөгч Путинд илтгэмэгц мань эр түгшүүр зарлан Умард флотоо байлдааны бэлэн байдалд орууллаа. Яг одоо Америк, Канадын цэргийн онгоцууд (EP-3E Aries II, P-3C Orion, Boeing P-8 Poseidon) Калифорний эргийг самнаж байна. НАТО-гийн байлдааны онгоцууд ч цагийн дараа хүрч ирсэн, энэ үеэр Хятад улс өөрийн боомтоос Умард Солонгосын ачааны хөлгүүдийг хөөж явууллаа.
 
Ходни Одмаа