Ерөнхийлөгчид санаархагч-4 буюу Д.Дорлигжав С.Баярыг байцаах уу
2017/04/27
АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогч долоон этгээдүүдээс мандат авах магадлалтай нь Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Лу.Болд гурав байгаа. Х.Баттулга масст нэр нөлөөтэй хэвээр боловч түүний рейтинг өсөх биш унах талдаа орсон.
Тэр тусмаа нам дотроо дэмжлэг авах найдлага бараг үгүй. Тийм ч тул нэр дэвшигч албан ёсоор тодрохоос өмнө мань эр лобби хийгээд завгүй яваа. Харин Н.Алтанхуягын хувьд нам дотроосоо гараад ирж магадгүй ч гарсан хойноо бол ялалт горьдоход хэцүү. Б.Жаргалсайхан өөр намаар занималдаж яваад дөнгөж ирүүтээ ерөнхийлөгчид өрсөлдөх эрх АН-аас авна гэдэг нь ч, авсан хойноо ялна гэдэг нь ч бүтэшгүй мөрөөдөл төдий зүйл. Харин аль аль талдаа том өрсөлдөөн үүсгэх боломжтой хүмүүсийн нэг нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав. Ерөнхийлөгчийн томилгоогоор ерөнхий прокурор хүртэл хийж явсан энэ эрхэм нэг талдаа Ц.Элбэгдоржийн талын хүн. Уг нь бол МоАХ-ынгишүүн байсан. Х.Баттулга гэх ноён гэнэт гарч ирэхээс өмнө МоАХ-т нэр нөлөөтэй этгээд байжээ. Тиймдээ ч МоАХ түүнд гоморхож хууль зүйн сайд хийж чадахгүй байна. Битгий хаяагаа хадраачээ гэсэн утгатай мэдэгдэх хуудас гаргаж үзсэн. Д.Дорлигжавд төрийн ажлын туршлага ч бий, хор хутгах чадвар ч бий.
Түүний гишгэсэн зам мөр энэ бүхнийг батална.Ардын их хурлын депутат, Бага хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд гэх мэт улс төрийн том албан тушаал хашсан хангалттай туршлагатай. Түүний эдгээр албан тушаалуудад ажиллаж ирсэн түүх улс төрийн хор найруулах, хэн нэгэн итгэл эвдэх гэх мэт үй олон явдлыг үзэж туулсан нь гарцаагүй үнэн юм. Нэг хэсэгтээ улс төрөөс зайгаа барьсан эрхэм эргэн ирэлт хийж 2009 онд улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилогдсон нь өнөө жилийн сонгуульд эртнээс бэлдсэн бэлтгэл байсных биз. Тэрээр хэдий улс төрд шинэ хүн биш ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дээрээ тулбал АН-ын хувьд шинэ өнцөг гэсэн үг. Энэ утгаараа том ч хөдөлж, даацтай ч өрсөлдөөн гаргах боломжтой. Гэхдээ тэр ерөнхийлөгч болж чадаж гэмээ нь бие даасан бодлоготой төрийн тэргүүн болох уу гэсэн асуулт гарч ирнэ. Сөрөг намынх нь олон хүн түүнийг Д.Медведев ерөнхийлөгч нэртэй В.Путины засаглалын гар хөл болж байсантай адил Ц.Элбэгдоржийн гар хөл болно гэж үзэж байна. Ямартаа ч энэ эрхэм 2008 оны 7-р сарын 1-ныүйл явдалтай холбоотойгоор, тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр намын дарга нартай уулзсан уулзалт дээр С.Баяртай шөргөөцөлдөөд авсан байдаг. Тэрээр тэр үед С.Баярыг өөр газар байцаах болно гэж мэдэгдэж байсан нь сүүлд хурлын протоколоос ил болсон. Улс төрч хүний үйлдэл бүр нүднээ ил байдаг. Тэр үйлдэл бүрдээ хариуцлага хүлээж, тэр үйлдэл бүрээс нь ирээдүйн карьер нь шалтгаалдаг.
Амлалтаа биелүүлээгүй, хэлсэндээ хүрээгүй улс төрч хол явах газаргүй. Өнөөдөр авилагч, оффшор данстан, таван хүний амь насанд хариуцлага үүрэх ёстой этгээд гэгдэн нийгмийн зүгээс хамгийн их буруушаагдаж буй эрхэм болох С.Баярыг "өөр газар” гэгчдээ байцаах цаг нь ирсэн баймаар. Улсын ерөнхий прокурор байхдаа тэр байцаасангүй, Хууль зүйн сайд хийхдээ ч эргэн сөхсөнгүй. С.Баяр гэх хүн тэдгээр залуусын алтан аминд хариуцлага үүрэх ёстой бол Д.Дорлигжав байцаах үгнээсээ мултрах эрхгүй. Магадгүй тэр ерөнхийлөгчийн суудал дээрээс С.Баяртай байцаалт хийх гэж байгаа юм байж болно. Эсвэл өөрөө С.Баяр тэргүүтний найз болж ерөнхийлөгчид дэвших дэмжлэг авч явж ч болно. Угаасаа тэр Ц.Нямдоржтой "Увс фракц”-аар дамжуулан дотно найз. Нэгэнт Ц.Нямдоржтой найз тул С.Баяртай нөхөрлөх боломжгүй ч бас биш.
С.Амаржаргал
Иргэн · 2017/04/30
Элбэгээ шиг байнга худлаа чалчигч, М.Энхболд Н.Алтанхуяг, Баярцогт, Дорлигжав, Чойжилсүрэн, Оюунхорол нар шиг эх орон газар шороогоо худалдагч их шуналтангууд ерөнхийлөгч болж өөрийн дарангуйлалыг тогтоовол энэ улс орон юу болох вэ
Иргэн · 2017/04/30
Дорлигжав Цэдэнбал ахынхаа үеийг санагалзаад бна уу. МАХН-ын ТХ-ны УТТ гэж 9 хүн монголыг удирдаж байсан 5-6 нь: буюу МАХН-ын дарга, АИХ-ын Ю.Ц, СнЗ-ийн дарга Ж.Батмөнх,СнЗ-ийн 1-р орлогч Рагчаа, НАХЯ-ны сайд Б.Дэжид, ТХ-ны НБД П.Дамдин гээд өөрийн нутгийнхан, сайд бар бараг бүгд, мөн ТХ-ны гишүүдийн ихэнхи нь Увс хүмүүс байсан нь нутгийн дарга нараа сонгох боломж өгдөг байсан. Ийм л тогтолцоос санагалзаад бна уу. Ц.Нямдорж гарвал яг ийм болгоно. Зөв үү, шударга уу
Зочин · 2017/04/29
Ерөнхийлөгчийн засаглал гэхээр хүмүүс нэг хүний дарангуйлал дор орно гэж бодоод байх шиг байна. Үгүй ээ, Харин бүр 76-г хууль тогтоох эрх мэдэл хэвээрээ үлдэнэ. УИХ-с гаргаж байгаан хууль тогтоомжид Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй болж байна л гэсэн үг. Тэрнээс биш хүн бүрийг хориж цагдаад байна гэсэн үг бол бишээ. Тиймээс аль нь илүү хэрэгтэй болохыг бодох хэрэгтэй харж байна.
Зочин · 2017/04/29
Дорлигжав бол хийсэн бүтээсэн юмтай. Ажилдаа хариуцлагатай хүн . Зарим нэг хүн шиг өөрийгөө хэтэрхий их дөвийлгөх гэж их дуугардаггүй,ёстой нөгөө их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдгийн жишээг харуулж ирсэн, хүн дээ!Амжилт хүсье! Монголчууд ярьдаг хүн , хийдэг хүнийг ялгаж хараасаа гэж хүсэж байна.
Зочин · 2017/04/29
Харин ч нам дотроосоо гарах хүний нэг дээ.
Зочин · 2017/04/29
Gar hol boloh tal deer ooroo ch delgerengui tailbar hiisen bsan. Khenees ch iluu ooriigoo ooroo l meddeg.
Зочин · 2017/04/29
Toriin terguun hun hen negnii zaavraar ajillana gej ch yu baihav
Зочин · 2017/04/28
Dorligjaviig demjij bga shuu
Зочин · 2017/04/28
Dorligjaviig hiisen ajliinh ni huvid ch, huvi huniih ni huvid ch demjij, hundelj yvdag shuu. Tanid amjilt husie
zochin · 2017/04/28
Dorligood odoogiin yoronhiilogchoon noloo bailaa ch yotonhiilogvh hun ooriin uzleer bish hunii ugeer orj ajillana gj yu bhav. Tegsnees barag hiigeegui ni deer biz. Ene talaar ch medeelel ogson bsan.
Иргэн · 2017/04/28
Дорлиг одоо болноо, их чалчвал улам л хүнд хүнд унан шүү дээ
Зочин · 2017/04/28
Баяр одоо хэргээ хүлээх л үлдсэн шүүдээ санаа зоволтгүй.
Зочин · 2017/04/28
Bayar odoo tertee tergui barag avralgui bolson elchin saidaar baigaa ulsaasaa hoogdoj ireh ni l dutaad baina.
Зочин · 2017/04/28
Баярыг явуулхаас өмнө шалгах байсан гэж бодож байгаа бол үгүй шүүдээ явсаны дараа илэрсэн хэрэг
zochin · 2017/04/28
bayr ugaasaa shalgagdaj baigaashdee
Зочин · 2017/04/28
Баяр одоо юу юугүй төмөр торны цаана орох болноо ийм хүчтэй эсэргүүцлийг даван гарах хэцүү харин Дорлиг амлалтаа биелүүлж харуулах хэрэгтэй.
Зочин · 2017/04/28
Баярыг угаасаа одоо шалгаж шийтгэх болноо та нар харж байгаарай.
харамсаж байна · 2017/04/28
Ерөнхий прокурор байхдаа С. Баярыг байцаагаагүй юм, ерөнхийлөгч болохоор байцаана гэж юу байх вэ?
zuu · 2017/04/27
S.Bayar gedeg hort urgamaliig l ustgaj baival hen ch garsan yaahav
Зочин · 2017/04/27
ЮУН НЯМДОРЖЫН НАЙЗ БАЙДЫН ҮЕЭЛ ДҮҮ НЬ ГЭЭЧ
Зочин · 2017/04/27
ЮУН НЯМДОРЖЫН НАЙЗ БАЙДЫН ҮЕЭЛ ДҮҮ НЬ ГЭЭЧ