Бид яагаад өрөнд оров? Төргүй учир
2017/05/05
Биднийг яаж өрөнд оруулав? (Санхүүгийн заль мэхнийх нь дараалал)
"Өргүй монголын төлөө" үндэсний хөдөлгөөний тэргүүн, эртний монголын гүн ухаан судлаач, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дэлхийн бүх өрөнд орсон улсуудад хэрэглэгддэг аргачилал нь адилхан.
1. Хүн бүрийн идэх хоолтой, амьдрах орон сууцтай, бусдаас дутахгүй эдэлж хэрэглэх хэрэгцээ, шаардлага, жам ёсны хүслийг нь ашиглан өндөр хүүтэй төлөх боломжгүй янз бүрийн гоё нэртэй (ипотек, лизинг, түрээс г.м.) зээл өгнө.
2. Өгсөн зээлийг нь төлөх боломжгүй болгохын тулд орлого, ашиг, цалин, тэтгэвэрээ авдаг Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг унагах (девалваци), бараа үйлчилгээний үнийг ихэсгэх (инфляци) хорлонтой арга хэмжээнүүдийг Монгол банк болон арилжааны банкуудыг ашиглан гүйцэтгэдэг.
3. Засгийн газрыг нь дарамтлан орлого ашгаас нь үл хамаарсан хавтгайруулсан татварын орчин дарамтыг ард түмэнд тулгуулдаг.
Уг нь ЗЭЭЛ гэдэг нь ирээдүйн орлогоосоо авч буй урьдчилгаа. Төлөх боломжгүй болсон зээл нь ӨР юм.
Дээрх гурван заль мэхнээс бидний онцгой анхаарч өөрсдийгөө хамгаалах ёстой нь үндэсний мөнгөн тэмдэгт ТӨГРӨГ-ийн ханшаа тогтвортой байлгах. Учир нь сүүлийн 27 жилд бидний өөрөө өөрийгөө хангадаг бусдаас хамаарал багатай эдийн засаг, аж ахуйг доллараас бүрэн хамааралтай худалдаачин, наймаачин, арилжаачин болгосонд оршино. Жишээ болгон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн уналтаас болж бид хэрхэн өрөнд орж буйг доорх хүснэгтэнд үзүүлсэн хувь иргэн, олигарх компан, засгийн газрын долларын зээлнээс үүсч буй алдагдлаар тайлбарлав.
Т.Баярхү
irgen · 2017/05/06
Tord hulgaich yyrlesen ni ynen baina,,,,er ni yamarch ulsad huviin kompamniudiin oriig toldoggui , ter tusmaa tor, ard tymen tednii oriig toloh esgui, Mongoliin tor ulsiin horongiig shamshigduulj hulgaich nariig tetgedegee zogsooh estoi,,,,ichihgui olon torliin tatvar hyrtel hycheer togtooj ard tymniig shulahaa zogsoo !!!! Ter ortei kompaniud oorsdoo hariuzlagaa hyleeh estoi bizdee ,,,,,,,,
ХҮН ХҮН · 2017/05/05
төрд хулгайч үүрэлсэн учар гээч Хулгайчийг нам гэдэг хулгайч нарын үүр төрд шургуулаад байна