Хятад улсын иргэн Өргөнтал монгол эмэгтэйтэй Улаанбаатарт хамтран амьдарч байгаад согтуурсан үедээ амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байдаг. Түүнийг зээ дүүгийнх нь хамт заазуурдаж, хэрцгийгээр хөнөөсөн.

Харин уг хэрэгт холбогдох шүүх хурал өчигдөр болж түүнд  25 жилийн хорих ял оногдуулжээ.  Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхлэхэд улсын яллагч шүүгдэгчид цаазын ял санал болгоод байсан билээ.

Гэтэл манай улс цаазын ялгүй улс болсноо дэлхий нийтэд зарлачихсан учир цааз өгч чадалгүй хоёр хүний амийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Өргөнтөлд шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулаас өөрийг хийж чадаагүй юм байна. Түүний ялын таван жилийг  гянданд, 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Мөн Өргөнталаас 8.7 сая төгрөгийг гаргуулж, хохирогчийн талд олгуулахаар шийдвэрлэжээ. Хоёр монгол  хүний алтан амь нэг приус машины үнэ ч хүрэхгүй юм байна. 

Цаазын ялгүй орон болгоно гэж олон улсад зарласан хүн нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэгэхээр энэ хүн хүний амь хөнөөж болно, монгол хүний амь нас маш хямдхан шүү гэх утгаар цаазын ялыг үгүй болгожээ гэж  ойлгох уу. Хүн алсан хүнийг манай улс 25 жил төсвийн мөнгөөр тэжээхээр болчихож байгаа юм. Хоёр хүнээ хөнөөлгөсөн дээр нь алуурчин эрийг 25 жил тэжээн тэтгэнэ гэсэн үг. Учир нь нэг хоригдлын нэг өдрийн хэрэглээний төсөв 12400 төгрөг.  Нэг жилд 4 сая 526 мянган төгрөг зарцуулна. Харин 25 жилд 113 сая 150 мянган төгрөг болж байна. Гэтэл өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр ар гэр бусдыгаа тэжээж, эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож буй барилгын ажилчин өдөртөө 12 мянган төгрөгөөр хоол аваад идчихэж чаддаг билүү. 
Бага ангийн сурагчдын "Үдийн цай хөтөлбөр"-т хамрагдах нэг хүүхдийн нэг өдрийн төсөв 610 төгрөг шүү дээ. Хэрэв түүнийг цаазалсан бол нэг бууны сумны л гарз гарах байлаа. Ингэж давраагаад байвал хужаа нар хэнийг ч хэзээ ч алаад байж чадах болчихож байгаа юм биш үү. Эсвэл монголын хуулийг цаазгүй болгосон хүмүүсээс мөнгө гаргуулж алуурчныг тэжээлгэе.

Г.Наран 

zaluu.mn