Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсэг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.

Гэвч энэ үеэр Б.Эрдэнэбат  албан үүргээ гүйцэтгэж явсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Батболдыг цохьсон нь  асуудал үүсгэсэн юм.
Түүнийг төрийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  Шүүх хурал энэ сарын 22-нд болох юм байна.


н.Даваахүү

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин