Өчигдөр орой согтуу бололтой нэгэн эмэгтэй настай ээжийгээ үхээч хэмээн зодож байсан бичлэг цахим орчинд тарсан.

Энэ явдлыг харсан хүмүүс цагдаад дуудлага өгчээ. Улмаар  Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ээждээ агсам тавьсан эмэгтэйг саатуулсан байна. Дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс  зөрчил гаргагч 56 настай эмэгтэй С.Н-г 7 хоног баривчлах шийдвэр гаргажээ. 

Эмээ одоогоор гэртээ байгаа бөгөөд түүнийг бусад хүүхдүүд нь харж байгаа ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.