ЭМД-ын дэвтрээр улсын болон хувийн эмнэлгээр ч үйлчлүүлдэг болно
2013/12/01
Монгол улсын иргэн бүр хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогынхоо хоёр хувийг эрүүл мэндээ даатгуулсныхаа төлбөрт төлдөг гэдгийг хүн бүр мэддэг.
Одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтаар бол даатгуулагч сар бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажилтан хоёр хувь, ажил олгогч хоёр хувь, нийтдээ 4 хувиар төлнө гэж заасан.
Харин бид Эрүүл мэндийн даатгалаа цаг тухай бүрт нь төлдөг хэрнээ эрүүл мэндийн даатгал хэмээх цэнхэр дэвтрээ хэрхэн ашигладаг билээ. Улсын эмнэлэгт үзүүлэхээс бусад тохиолдолд энэ дэвтрийн ач тусийг мэдэхээс нааш бусдаар бол тэр болгон үр шимийг нь хүртдэггүй хүмүүс олон бий. Иргэдийн ихэнхи нь эрүүл мэндийнхээ даатгалын дэвтрээ тэр болгон хэрэглээд байдаггүй. Энэхүү дэвтрийг байнга шухуу биедээ авч явдаг хүмүүс нь настангууд. Тэд өөрсдийн байнга уудаг эмээ даатгалын дэвтрээрээ бичүүлэхээ залуучуудаасаа илүү мэднэ. Харин залуучууд болоод дунд насныхан хаа нэг удаа цэнхэр дэвтрээ хэрэглэдэг байж магад. Учир нь тэд байгууллагынхаа нягтланд хураалгаад мартаж орхидог.
Саяхан иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харвал тэдний дийлэнх нь “Эрүүл мэндийн дэвтрээр дамжуулан хэчнээн төрлийн үйлчилгээ авч болох талаар огт мэдэхгүй” хэмээн хариулжээ. Уг нь та бид цэнхэр дэвтрийнхээ мөнгийг төлөөд л явах биш бүүр найман төрлийн үйлчилгээ авах боломжтойгоо одоо ухаарах цаг нь ирсэн байна. Тухайлбал, хэвтэн эмчлэх, амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношлогоо шинжилгээ зэрэг найман төрлийн үйлчилгээ авах боломжтой байдаг аж.
Харамсалтай нь дээрх заалтууд амьдрал дээр огт хэрэгждэггүй. Тодруулбал, улсын эмнэлэгт үзүүлсэн ч заавал төлбөртэй оношлогоо, шинжилгээнд хамрагдах болдог. Ялангуяа нурууны зураг авахуулах зэрэг нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаараа дамжуулан хамрагдаж байсан тохиолдол байхгүй. Бусдын хувьд ч адил. Энэ бол даатгуулагчаас хамааралгүй, амьдралаас хол зөрсөн байгаагийн энгийн нэг жишээ. Цаашлаад эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлдэг рашаан сувиллын газар эрээд ч олдохгүй биз ээ.
Харин зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтөд дэвтрээ ашиглан хамрагддаг иргэд цөөнгүй бий. Амьдралд арай ойр, нийцтэй нь энэ. Бусдыг нь лав нэг ч удаа ашиглаж үзээгүй гэхэд буруутахгүй. Яг үүн шиг иргэд ашигладаггүй учраас мэдэхгүй байгаа хэрэг гэнэ.
Ашигласан ч одоо мөрдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын хууль болон үйлчилгээ нь даатгуулагчаас хол, даатгуулагчийн оролцоогүй, даатгуулагчаас үл хамаарсан байдалтайг иргэд шүүмжилжээ. Т эгвэл энэ тогтолцоог үндсээр нь өөрчилж, иргэдэд ойр, даатгуулагчаас хамаардаг болгох хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийнхээ шатанд явж байгаа аж.
Энэ талаар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нарын санаачилсан хоёр хуулийн төслийг нэгтгэх замаар боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Хууль батлагдсанаар олон эерэг өөрчлөлт та бидний амьдралд гарах талаар хууль санаачлагчид ярьж байна. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, зөвхөн гүйцэтгэлээр төлбөр хийгдэх ажээ. Мөн даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгох эрхтэй болох юм.
Үүнээс гадна хамгийн чухал нь шилжилтийн явцад өмчийн олон хэлбэрийг бий болгох зорилт тавьж байгаа аж. Ингэснээр мэдээж өрсөлдөөнд хувийн, төрийн эмнэлгийн зааг ялгаа байхгүй болох нь. Өөрөөр хэлбэл, даатгуулагчдаа хэн сайн үйлчилсэн нь санхүүжилтээ илүү авах юм байна. Мэдээж энэ хэрээр тухайн эмнэлэг бэхжиж, үйл ажиллагаа нь дэвжинэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа хэмээн онцолж буй.
Ингэснээр бид эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ зөвхөн улсын биш хувийн эмнэлгээр ч үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Хамаг мөнгөө ганц шинжилгээ, рентген зураг авахуулахад зарцуулдаг үе ард хоцорч мөнгөгүйгээсээ болоод үхэлтэй нүүр тулгардаг өнөөгийн хатуу тогтолцоо халагдаж, үр шимээ өгч эхэлнэ дээ.
Х.Даваа
111 · 2013/12/03
яг ш дээ хувийн эмнэлэг дэвтэртэй нэгнийг үзнэ гэж домоглох биздээ өө зүгээр байна сайн яваарай баяртай гээд иргэн та хохирно доо
Зочин · 2013/12/02
ulsiin emnelegt uzuulehed mash hetsuu. heden sariin umnu zahialga ugch baij uzuulne gedeg. uvchin huleegeed suuhgui shuu dee. tiimees ihenh humuus huviin emnelegt uzuuldeg. bi lav daatgalaa 15jil tulhud huuhed gargahdaa l hereglesen. yamar heregteig er oilgoogui udii hurlee
Зочин · 2013/12/02
ashguideee ajlaa taslaad ulsiin emnelegt oochirlono gdg gamshig bdiin sh uuuuuuuuu