Сонгуулийн хуулийн дагуу  Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-нд буюу мягмар гарагт эхэлнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгах ёстой. Тодруулбал сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-24-ны өдөр хүртэл 18 хоног үргэлжилнэ.

Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоох ёстой.