Хууль ёсны худалдаа эрхлэгчдийн гадуурхагдалт
2013/12/03
Тамхины хяналтын тухай шинэчилсэн хууль батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Шинэчилэгдэн батлагдаж хэрэгжиж байгаа хуулийн үр дүнгээр татвар төлдөггүй, ажлын байр бий болгодоггүй, тамхины хууль бус худалдаачид газар авч ашиг орлого олж хөлжин, харин улсад татвар төлж, ажлын байр бий болгодог, ажил үйлчилгээгээ хуулийн дагуу Нийслэлийн болон Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж, иргэд олон нийтийн хараа хяналтан доор явуулдаг хууль ёсны худалдаа эрхлэгч нар хохирч үлддэг болчихоод байгаа бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгч, Улсын их хурлын Байнгын хороо, Улсын их хурлын гишүүд, Ерөнхий сайд, холбогдох салбарын яамдын сайд зэрэг өндөр албан тушаалтнуудад учирласан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлээд ч тусыг эс олсон бөгөөд дээрх хууль батлагч, сахиулагч нар маань асуудлыг бие бие рүүгээ түлхсээр хууль ёсны худалдаа эрхлэгч нар хохирч хууль бус худалдаачид газар авсаар…
Тамхины хууль бус худалдаа эрхлэгч нар урьд нь байсан, одоо улам гаарч газар авч байна гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага болон хууль хяналтын байгууллага тогтоогоод удаж байна. Үүнд ТӨРИЙН зүгээс анхаарч байгаа байдал ердөө ч алга…, бодвол хууль бус худалдаачидыг дэмжиж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчидийг татвар төллөө, ажлын байр бий болголоо гэж дарамталж байгаа байдал юм байлгүй гэж ойлгогдож байна.
Хууль ёсны худалдаа эрхлэгч бид нар өдий хүртэл хохирсоор байгаагын учир шалтгаан нь: хууль тогтоочид маань ТАМХИ ТАТАХ асуудлыг ХУДАЛДАХТАЙ хольж хутган судалгаа тооцоогүй хэт цэцэрхэн дуурайж муйхарлан хандсанаас өдий хүртэл амьжиргаагаа залгуулж, улс орондоо хууль ёсны дагуу ажил эрхэлж, ажлын байр бий болгож, татвар төлж байгаа мөртлөө ТӨРДӨӨ ГАДУУРХАГДАЖ байна.
Эрхэлж байгаа ажлаараа ТӨРДӨӨ ГАДУУРХАГДАЖ байгаагын шалтгаан нь ердөө ХАРДАЛТ гэж бид үзэж байна, яагаад гэвэл тэр ХАРДАЛТАА судалгаагаар баталгаажуулсан гэх боловч хаана байдаг ямар худалдаа үйлчилгээний газар, хэн гэдэг хууль ёсны худалдаа эрхлэгч, ямар хууль бус зөрчлийн үүднээс ямар хариуцлага хүлээлгэсэн, болох нь тодорхой бус баримтгүйгээр хууль ёсны худалдаа эрхлэгч биднийг хууль зөрчдөг гэж гүжирдэн ТӨР нь нийт хууль ёсны худалдаа эрхлэгчид биднийг хавчин гадуурхах ажлаа 500 метр гэж заан хуулиар далаалган гадуурхаж байна.
Хууль ёсны худалдаа эрхлэгчидийн олонх нь төрөөс ямар нэг тусламж дэмжлэг тэтгэлэг хүсэж дарамт болохгүйгээр амьжиргаагаа залгуулахын төлөө зүтгэж байна. Тэд олон нийтэд үйлчилгээгээ хүргэхийн тулд өндөр хүүтэй өр, зээлэнд байдгаа барьцаалан ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг ороо бусгаа байгаа, татвар, төлөөс байнга өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед өр зээлээ, татвар төлөөсөө төлөхөөс авхуулаад бэрхшээлтэй амьдарч байна.
Хууль санаачлагч, батлагч нарын гаргасан Тамхины хяналтын тухай хууль нь хууль ёсны худалдаа эрхлэгч биднийг хууль бусаар худалдаа эрхэл гэж шахаж шаардаад байгаа ч юм шиг хууль болоод байна.
Хууль ёсны худалдаа эрхлэгчид бид тамхи татах асуудлыг хөхүүлэн дэмжиж байгаа явдал ердөө ч байхгүй бөгөөд гагцхүү олон нийтэд үйлчилгээ үзүүлэх үүрэг, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу үйлчилгээ авах эрх олгогдсон үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгааг хууль санаачлагч, батлагчид ойлгон хүлээн авч яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд хууль ёсны худалдаа эрхлэгчид бид хууль санаачлагч, батлагч нараас Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дүгээр заалт дахь 500 метр гэж заасныгаа бодит нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн яаралтай өөрчилж өгөхийг дахин хүсэж байна.
Худалдаа эрхлэгчдийн “500 биш 100 метр” бүлэг…
Зочин · 2014/01/13
Ardchilsan namiin balai GAI zaaa