Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
2017/06/24
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний 5 сарын байдлаар 2,666.6 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,079.1 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 31.0 хувьтай тэнцэж, төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад буурч сайжирлаа.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 612.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ч орон нутгийн төсөв 137.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөв 62.3 тэрбум төгрөгийн ашигтай тус тус гарсан байна. 2017 оны эхний 5 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 27.9 хувь буюу 581.5 тэрбум төгрөгөөр, харин нийт зарлага 4.0 хувь буюу 117.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 23.9 пунктээр өндөр байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 53.0 хувь буюу 464.5 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарлаа.
2017 оны эхний 5 сард гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 62.8 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бонд, векселийн үндсэн төлбөрт 2,525.7 тэрбум төгрөгийг тус тус төлж, 271.3 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл шинээр авчээ. Засгийн газрын 459.9 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 856.3 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бонд, мөн 1,498.2 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад бондыг тус тус арилжаалсан байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2,666.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27.9 хувь буюу 581.5 тэрбум төгрөгөөр өсч, мөн орлогын төлөвлөгөө 3.1 хувь буюу 80.3 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Нийт тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шатлал бүрээр нь авч үзвэл улсын төсөв 1.2 хувь буюу 17.3 тэрбум төгрөгөөр тасарсан хэдий ч орон нутгийн төсөв 3.3 хувь буюу 24.8 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын төсөв 7.2 хувь буюу 43.4 тэрбум төгрөгөөр тус тус давж биелжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 538.5 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 80.9 тэрбум төгрөгөөр тус тус өсч, харин нийгмийн даатгалын сангийн орлого 35.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Нэгдсэн төсвийн орлогын 2017 оны эхний 5 сарын гүйцэтгэл, төсвийн шатлалаар
орлогын 86.3 хувийг татварын орлого,13.7 хувийг татварын бус орлого эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 25.3 хувь буюу 464.7 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 47.1 хувь буюу 116.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Татварын орлого 2,302.0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 8.9 хувь буюу 187.4 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Татварын орлогын 26.7 хувийг орлогын албан татвар, 24.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.5 хувийг нийгмийн даатгалын орлого, 7.3 хувийг онцгой албан татвар, 7.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 2.2 хувийг хөрөнгийн албан татвар, 0.2 хувийг тусгай зориулалтын орлого, 10.4 хувийг бусад татвар бүрдүүлж байна.
Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлогын албан татвар 9.3 хувь /52.3 тэрбум.төг/, нийгмийн даатгалын орлого 16.1 хувь /68.8 тэрбум.төг/, нэмэгдсэн өртгийн албан татвар 14.2 хувь /70.1 тэрбум.төг/, тусгай зориулалтын орлого 35.0 хувь /1.2 тэрбум.төг/, гадаад худалдааны орлого 9.3 хувь /14.1 тэрбум.төг/, хөрөнгийн албан татвар 0.5 хувь /0.3 тэрбум.төг/, бусад татвар 13.8 хувь /29.0 тэрбум.төг/-иар тус тус давж биелжээ. Харин онцгой албан татвар 22.3 хувь буюу 48.4 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Татварын орлого өмнөх оны мөн үеэс 464.7 тэрбум төгрөг буюу 25.3 хувиар өссөн байна. Онцгой албан татвар 52.8 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч орлогын албан татвар 189.5 тэрбум (44.7%), нэмэгдсэн өртгийн албан татвар 163.7 тэрбум (41.0%), бусад татвар 61.3 тэрбум (34.5%), гадаад үйл ажиллагааны орлого 55.5 тэрбум (50.4%), нийгмийн даатгалын орлого 41.7 тэрбум (9.2%), хөрөнгийн албан татвар 4.8 тэрбум (10.3%) болон тусгай зориулалтын орлого 1.0 тэрбум төгрөг (26.7%)-өөр тус тус нэмэгдсэн нь татварын орлого өсөхөд нөлөөлсөн байна. Татварын бус орлого 364.6 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 47.1 хувь буюу 116.7 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч орлогын төлөвлөгөө 22.7 хувь буюу 107.1 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Татварын бус орлогын төлөвлөгөө дутуу биелэхэд гадаад хандив, тусламжийн орлого 59.3 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлого 44.3 тэрбум, газрын тосны орлого 6.8 тэрбум, навигацийн орлого 5.3 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн нь голлон нөлөөлжээ. Харин хүүгийн орлого 2.7 тэрбум, торгуулийн орлого 2.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Татварын бус орлогын 96.9 хувийг нийтлэг татварын бус орлого, 3.2 хувийг тусламжийн орлого, 0.1 хувийг хөрөнгийн орлого бүрдүүлж байна. Нийтлэг татварын бус орлогын 43.3 хувийг төсөвт байгууллагын өөрийн орлого, 23.0 хувийг газрын тосны орлого, 14.7 хувийг навигацийн орлого, 2.8 хувийг хүүгийн орлого, 4.2 хувийг торгуулийн орлого, 8.2 хувийг бусад орлого эзэлж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн дагуу 20 төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 5 нь орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 15 нь 5.3-100.0 хувиар дутуу төвлөрүүлсэн байна.