​Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Оюутолгой” ХХК-ийг шүү¬хэд өглөө. МХЕГ-аас тус компанид Гашуунсухайтын боомтоос Оюутолгой уурхай хүртэл 100 гаруй километр зам тавихдаа зөвшөөрөлгүй элс, хайрга олборлосон гэдэг үндэслэлээр 457 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Харин энэ торгуулийг “Оюутолгой” ХХК үндэслэлгүй гэж үзэж байгаа аж. Ийнхүү “Оюутолгой” ХХК болон МХЕГ-ын хооронд маргаан дэгдэж асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Өмнө нь болон мэргэжлийн хянал­тынхны хооронд үүнтэй адил маргаан гарч байсан ч тэгсгээд намжиж байсан. Энэ удаад МХЕГ-ын байцаагчид уг асууд­лаар тус компанид олон удаа шаардлага хүр­гүүлсэн боловч хүлээж аваагүй учраас шүүхэд хандсан хэмээн тайлбарлаж байгаа. Харин үүнийг “Оюутолгой” ХХК үгүйсгэж байгаа юм. Ямартай ч тус маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлэхээр боллоо. 

Шүүх хурал ирэх долоо хоногт болж магадгүй аж. МХЕГ-ын ул¬сын ахлах байцаагч Ж.Алтанбага¬наас “Оюутолгой” ХХК-д ямар үн­дэс­лэ¬лээр ийм хэмжээний торгууль ног­дуулсан талаар тодруулахад “Энэ маргааныг шүүх хурал болсны да¬раа мэдээлэл өгнө. Одоогийн байд¬лаар тодорхой мэдээлэл өгөх боломж¬гүй байна” гэлээ.

 

С.Энхцэцэг: ШҮҮХ ХУРАЛ БОЛОХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ

 

Энэ талаар тус компанийн Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан С.Энхцэцэгээс тодрууллаа.

 

-Мэргэжлийн хяналтын ерөн­хий газраас “Оюутолгой” ком­панийг шүүхэд өгсөн. Энэ асуу¬дал ямар шатанд явж байна вэ. Шүүх хурал хэзээ болох талаар та¬найд тов мэдэгдсэн үү?

-Шүүх хурал болох тухай мэ¬дээлэл манайд ирээгүй. Харин ма¬най компанийг шүүхэд өгсөн та¬лаарх мэдээллийн талаар манай хуу­лийн хэлтсийнхэн судалж байгаа. 

-Мэргэжлийн хяналтын ерөн­хий газраас “Оюутолгой” ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч танай компани үүнийг хүлээж аваагүй гэсэн. Яагаад хүлээж аваагүй юм бэ?

-Манай компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон удаа шаардлага хүргүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Ямар учраас ийм мэдээлэл гарах болсон талаар тодруулж байна. Мэргэжлийн хя¬налтын ерөнхий газраас манай компанид торгууль ногдуулсан. Ма­най компанийн зүгээс энэ тор­гуулийн хэмжээг хэт өндөр байна гэж үзэж байгаа. Ингээд хоёр талаас ярилцаж байсан.

“Оюутолгой” компаний зүгээс ийм тайлбар өгсөн. Ямартай ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд гарсан маргааныг удахгүй Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэх гэнэ.

 

ОЮУТОЛГОЙГ ГАЦААНААС ГАРГАХ ХУРАЛ МАРГААШ ЭХЭЛНЭ

 

Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан мар­гааш болох гэж байна. Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өчигдөр Монголд ирсэн байна. Харин хуралдааны өмнө буюу өнөөдөр тус компанийн ТУЗ-ийн байнгын хорооны хуралдаа¬ныг хийхээр товложээ. Өмнө нь “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өнгөр­сөн есдүгээр сарын 23-27-ны хоо­ронд Лондон хотод хуралдсан. Тус компанийн ТУЗ-ийн Монголын та¬лын гишүүд уг хуралдааныг эерэг уур амьсгалтай, бүтээлч, үр дүн­тэй уулзалт болсон хэмээн дүг­нээд байгаа бөгөөд шийдвэр­лэх ёс­той нийт асуудлыг талыг нь нааш¬тай байд¬лаар шийдсэн хэмээн мэдээл­сэн.

Оюутолгойн ирээдүй манай эдийн засагт чухал нөлөөтэй учраас энэ төслийг урагшлуулах нь хаа хаа­наа ач холбогдолтой. Тиймээс “Оюу­тол­гой” ХХК-ийн ТУЗ-ийн ху¬рал­даанд олон хүн фокусаа таа­руу­лаад байгаа юм. Энэ хурлаар Лон¬донд шийдвэрлэж чадаагүй асууд­лаа нэг тийш болгох учраас өнгөр­сөн хурлаас ч илүү анхаарал хандуулж байгаа юм. Тухайлбал, ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт 40 орчим хувиар нэмэгдсэн шалтгааныг тодруулах, манай тал ногдол ашгаа хэзээ авч эхлэх зэрэг олон асуудлыг энэ хурлаар шийдвэрлэх юм.

 

Н.Санжаасүрэн