З.Энхболдын зүтгүүлснээр Р.Гончигдорж Цэцийн дарга болох уу
2017/07/20
Одоогоос нэг сар гаруйн өмнө Улсын Дээд шүүх хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх этгээдүүдийн талаар хэлэлцсэн юм. Учир нь Үндсэн хуулийн Цэц 2016 оны хоёрдугаар сараас хойш даргагүй, нэг гишүүнгүй байсан.
Яг тэр үеэр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийг Цэцэд багтаах гэж байгаа тухай яриа дахин гарсан бөгөөд мань хүнтэй Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам нар өрсөлдсөн. Гэвч Дээд шүүхийн шийдвэрээр дийлэнх олонхийн санал авсан Н.Чинбатыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр болжээ. Ингээд Р.Гончигдорж ҮХЦ хэмээх том байгууллагад багтаж чадалгүй хоцорч, олон нийт түүнийг “азгүй нэгэн” гэж хөөрхийлцгөөж байв.
Учир нь тэрээр 2016 онд УИХ-ын дэд дарга байхдаа Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн ч Парламентийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй гэх шалтгаанаар түдгэлзүүлж байсныг санаж байгаа биз ээ. Гэвч үүний цаана өөр асуудал байсан бололтой.
Юу гэвээс, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч өөрийн баг бүрэлдэхүүнээ баталж буй энэ үед Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн Цэцийн даргын эзэнгүй суудалд томилох нь тодорхой болсон гэж Саарал ордонд жиг жуг хийж байна. Түүнчлэн түүнийг хоёр ч удаа Цэцийн гишүүнд нэр дэвшүүлээгүйн шалтгаан нь Үндсэн хуулийн асуудалд ойртуулахгүй гэсэндээ биш бүр дарга болгоход чиглэж байсан бололтой.
Тэгвэл бүр 2016 оны хоёрдугаар сард УИХ гэнэтхэн л ээлжит бус хуралдаан зарлаж, Үндсэн хуулийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөнх хэмээх үндэслэлээр эргүүлэн татсан. Энэ үйл явдлын гол эзэн нь мань дарга асан биш тухайн үед УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан Р.Гончигдорж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь, Ж.Амарсанааг Цэцийн даргаас огцруулах үед хамгийн их буруутгалыг Р.Гончигдорж уншиж байсан бөгөөд хэвлэл рүү тэгтэл их хандаад байдаггүй тэрбээр хэд хэдэн ярилцлага өгчээ. Чингэхдээ “Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томи-логдох ёстой. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой” гэж хэлж байв.
Үүгээрээ тэрбээр бусад шигээ элдвийн асуудалд орооцолдоогүй над шиг Цэцийн дарга, эсвэл гишүүн байх ёстой гэж хэлж байна гэж олон нийт үзэж байлаа.
Ер нь ч чуулган гэнэт л ээлжит бусаар хуралдаж, хэлэлцсэн асуудал нь ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулахад чиглэж байсан нь ч хачирхалтай. Ж.Амарсанаагийн буруудсан зүйл нь хэвлэгдээгүй, Ерөнхийлөгчид ч очоогүй байсан хуулийг “Энэ хуулийг албан ёсоор хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэж мэдэгдсэнд байгаа аж. Уг нь Дээд шүүх Цэцийн даргыг томилдог ба эргүүлэн татах шийдвэрийг ч УИХ бус Дээд шүүх гаргадаг. Харин чуулганы шийдвэрийн дараа УИХ-ын Тамгын газраас Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Дээд шүүхэд илгээж, хариуг нь Ерөнхий шүүгч ганцаараа дур мэдэн гаргасан бололтой гэх таамаг тухайн үед газар авч, олон нийтийн дунд маргаан өрнөж байсан билээ.
Тухайн үед сөрөг хүчин болж байсан МАН-ын зүгээс зарим хардлагыг илэрхийлж байсан. Чуулганы ээлжит бус хуралдаанаар яаравчлан шийдсэн энэ асуудлын цаана одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын найруулсан жүжиг бий гэх яриа ч гарч байв. Учир юу гэвэл, тэр үед Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл бэлэн болж, өргөн баригдахад Төрийн байгуулалтын Байнгын хорооны ирцийг хүчээр бүрдүүлж, шийдвэрийг өөрсдийн талд гаргуулсан гэдэг. Үүний тулд УИХ-ын дарга З.Энхболд гадаад томилолттой байсан Х.Батцэрэг гишүүний оронд Г.Батхүүг томилуулсан ба энэ нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл гэж сөрөг хүчин үзэж түүнийг ҮХЦ-д өгөөд байсан. Хамгийн гол нь Үндсэн хуулийн Цэц З.Энхболдод хариуцлага тооцох нь тодорхой байсан юм. Хэрвээ Цэцийн шийдвэр сөрөг хүчний талд гарвал З.Энхболд УИХ-ын даргын суудлаас буух байсан учраас мань хүн хор найруулж, Цэцийн даргыг авч хаях жүжгийг биечлэн дэглэсэн гэх яриа бий. Үүнийг дагаад тэрбээр Р.Гончигдоржийг Цэцийн даргын суудалд аваачна гэж хэвлэлээр шуугиж байлаа.
Тэгвэл энэ жүжиг одоо л улстөрийн “тайзнаа” дэглэгдэхээр болж, хүмүүс зохих дүрүүдэд хуваарилагдсан бололтой.
Б.БАЯР
Эх сурвалж: www.polit.mn
zochin · 2017/07/22
archaagyi oodgyi humuusiig zugeer l yavuul.
zohin · 2017/07/22
Gonchgoo, Dorlgoo gej ene 2 alban tushaal hooltsoldog yavdag yumnuud zailval taarna. alban tushaal bolohoor l garaad irdeg yuch hiideggyi iimerhuu nohduudiig yavuulval yasan yum
АН-н залуу гишүүн · 2017/07/21
Гончигоо ах МАХН-н нарийн бичгийн дарга болох гэжолон хүнийг хөлдөө чирсэн.Нарийн бичгийн дарга арай гэж болоод байтал гайтай Зориг гэгч гарч ирээд МАХН-д гологдон барин сууж байснаас АН-д/барын сүүл ээс батганын толгой гэгч/ орох нь зөв гээд хэлэлцээнд МАХН-н Цахилгаан даргатай хамт суух ёстой хүн нөгөө талд гарч суугаад махн-аа шүүмжлэх аядаад олныг алмайруулсан онцгой авъястан болсон гэдэг. Тэгж байтал Ардчилал гэгчид эвгүйтэх байдалд ороход Багабандийг дагаад навсайсан байдаг юм.Бага хурлын дарга болохын МАХН-даа туйлын хайртай гэдгээ нэгдлийн дарга нарт сүрхий нууцаар тайлбарлаж бүр үнээ сааж чадахаач ойлгуулжээ. Ингэж БХ-н дарга болсон.Өмч хувьчлалд тендергүйгээрбас л арга эвийг олжУБ,Дархан хотодэхнэр хишигт, өөрийн,хүүхдийнхээ нэрдээр баахан объект авсан байдаг
Зочин · 2017/07/20
Энэ Гончигдорж чинь харин нь овоо луйварчин шүү. Болоогүй наадах чинь мөрийтэй тоглоно. Ийм л новш биднийг удирдаж байсан гээд боддоо. Тэр бүү хэл наадмын талбайд бас төв асарт очоод чавганц царайлаад сууж байгааг нь юу гэж ойлгох болж байна. Их л муу хүн. Ашиг л олж байвал хэнийг ч худалдах этгээд.
зочин · 2017/07/20
з,энхболд оо хор найруулахгүйгээр зүгээр ажлаа хийгээрэй
засварлая · 2017/07/20
ҮХЦ-ийн даргаар Одбаяр гэдэг хүн саяхан томилогдсон шүү дээ. Юу бичээд эргүүтээд байнаа.
Зочин · 2017/07/20
ENE 2 TOR SAMARSAN 2 HULGAICH IUHEJ DALD OROOSOI BATTULGA ZI G AVDAG N IH BURUU SHIIDVER BOLSON
Зочин · 2017/07/20
больж үз.
Зочин · 2017/07/20
ГОНЧИГДОРЖ ЧАВГАНЦААС,АЛТАНГУДАСААС САЛЖ САНАА АМАРЧ БАЙХАД БАС ЮУГАА ХУЦААД ЭХЛЭВЭЭ
иргэн · 2017/07/20
Гончигдоржоос шахаад шахаад эхүүн үнэрээс өөр юу ч гарахгүй шүүдээ. МОНГОЛ ХӨГЖМӨӨР БАЙНА. Гончигдоржоо одоо бусадад гай тарилгүй хамарын тамхиа татаад сууж байх нь зөв шүү.
ЗОЧИН · 2017/07/20
ОЧИЖ ОЧИЖ З . ЭНХБОЛД - ШУУДАЙНД ХИЙСЭН ШУУДАЙГАА ЦООЛДОГ " ШӨВӨГ "
Хэрлэн · 2017/07/20
Ямар ч нарийн гаргалгаатай тоо шиг үйлдэл байдийн. Мань мэт нь хийх нь байтугай ойлгохын аргагүй сүлжсэн үйл явдал байх юм. Үнэн бол кэцүүл юм байна. Дээр гарсан хүмүүс нь ард түмнээ гэхээсээ илүү өөрийнхөө эрх ашгийг хангах талаар л толгойгоо гашилгаж суудийн байна доо көөрхий
Зочин · 2017/07/20
Z Enkhbold yuvsan gazar dandaa bazaarch baidag shuu dee
ЗОЧИН · 2017/07/20
ҮНДСЭН ХУУЛЫН ЦЭЦ - ХУЦ , УХНА УЯДАГ ГАЗАР БИШ ЧАНАГДААД ХАЯХ БОЛСОН ШААР ГОНЧИГДОРЖИД ЧАМЛАЛТГҮЙ ТЭТГЭВЭР БАЙГАА Л БИЗДЭЭ
Зочин · 2017/07/20
ЭНЭ УРВАГЧ БИШ ШҮҮ . БАЯРЦОГТ САЙХАН БИЛЭГ ГЭСЭН ҮГ ШҮҮ