Талийгаач эмэгтэйн шарилыг ирэх долоо хоногт авчирна
2013/12/10
Малайз улсад манай улсын бас нэгэн иргэн хүний наймааны золиос болсон талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Тэрээр өөрийгөө бусдад худалдаалагдан аюул заналд өртөөд буй талаараа ар гэрийнхэн рүүгээ удаа дараа мэдэгдэж, тусламж хүссэн байна.
Үүний дагуу ар гэрийнхэн нь Эрүүгийн цагдаагийн газар болон БЗД-ийн 11 дүгээр хорооны буюу Налайх дүүргийн Хонхор өртөөний цагдаагийн хэлтэст хандаж ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн дээрх байгууллагууд тодорхой арга хэмжээ аваагүй байна. Хууль хяналтынханд түүнийг барьцаалагдаад байгаа талаар мэдэгдсэнээс хойш сарын дараа тэрээр амиа алдсан байна. Энэ талаарх албан ёсны мэдээллийг Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн байна. Уг мэдээлэлд “Талийгаач Э өөрийгөө боомилсон байдалтайгаар олдлоо” гэсэн байжээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамныхан ар гэрийнхэнтэй нь уулзаж, шарилыг нь авчрах ажилд зургаан сая төгрөгийн тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудтай нь холбож өгсөн байна.
Д.Энхтайван: ЭНЭ ХЭРГИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГУУЛАХААР БОЛСОН
Энэхүү хэргийн талаар ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Энхтайванаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Талийгаачийн ар гэрийнхэн танай яаманд энэ хэрэг гарахаас өмнө нь хандсан уу?
-Үгүй, манайд энэ хэрэг гарсан талаар Бээжин дэх Монгол Улсын элчин сайдын яамнаас мэдэгдсэн. Тэр үед л бид мэдсэн. Тэгээд ар гэрийнхэнтэй нь холбогдож хэргийн талаар мэдэгдсэн. Тэр үед гэрийнхэн нь цагдаагийн бүх шатны байгууллагаар явсан талаараа болон уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
-Талийгаач хүний наймааны золиос болсон байж магадгүй талаарх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ хэргийн талаар манай талаас шалгаж байгаа юу?
-Малайзын талаас амиа хорлосон байдалтай олдсон гэж мэдэгдсэн. Харин бид энэ хэргийг дахин нарийвчлан шалгах хүсэлт гаргах гэж байгаа. Талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу, амиа хорлохыг оролдсон уу гэдгийг тодруулахаар холбогдох албанд хандаад байгаа. Тайландад суугаа Монголын Элчин сайдын яам Малайзын асуудлыг хавсран эрхэлдэг. Тиймээс Тайландын элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа. Мөн Хууль зүйн яам болон холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн.
Тэрбээр ийнхүү ярьсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн хүнд байдалд орсон охиноо аврахын тулд хорооны цагдаагаас эхлээд дүүрэг, нийслэлийн цагдаагийн байгуулагад хүртэл хандсан байна. Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Хонхор өртөөний хэсгийн байцаагч н.Баяр-Эрдэнээс энэхүү хэргийн талаар тодруулахад “Би саяхан ажлаа авсан. Манайд ийм хэрэг бүртгэгдээгүй байгаа. Би сайн мэдэхгүй байна” гэсэн юм.
Б.Шархүү: НҮДЭЭР ХАРАХААС НААШ ЭНЭ ЯВДАЛД ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Хэргийн талаар талийгаачийн ээжтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодруулахад тэрбээр доорх хариултыг өгсөн юм.
-Та бүхэнд гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагууд туслахаар болсон гэж байсан. Хэзээ Малайз руу явах гэж байгаа вэ?
-Хүний эрхийн үндэсний комиссынхон Малайзын хүний эрхийн байгуулагад биднийг очих талаар мэдэгдэх гэсэн боловч тухайн байгуулагынхантай холбогдож чадаагүй гэсэн. Ямартай ч ирэх долоо хоногоос явна гэж байсан. Манай гэр бүлээс хоёр хүн Малайз явахаар болсон. Гадаад харилцааны яамнаас очоод холбоо барих албаны хүмүүстэй нь ярьж байгаа гэсэн.
-Талийгаач та бүхэнтэй хэзээ хамгийн сүүлд холбоо барьсан бэ?
-Манай хүү дүүгийнхээ дууг утсаар ярих болгонд нь утсан дээрээ хурааж авсан. Охин маань хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 10-нд бидэнтэй холбоо барьсан. Үүнээс хоёр хоногийн дараа амиа алдсан байсан гэж Малайзын цагдаагийн байгууллагынхан мэдэгдсэн юм билээ. Малайзын хуулийн байгууллагаас миний охиныг амиа хорлосон байдалтай байна гэж мэдэгдсэн байсан. Юу гэж амьд гарах гэж тэгтэлээ тэмцэж байсан хүүхэд амиа хорлох вэ дээ. Манай улсад хүний эрхийн талаар хуулийн байгууллагууд мэдээлэлгүй байдаг нь бидний явсан газар бүрт мэдэгдэж байсан.
-Талийгаач хэдэн настай байсан юм бэ?
Миний охин 1989 онд төрсөн. Одоо 24 настай шүү дээ. Би өдөр болгон л охинтойгоо уулзах юмсан гэж залбирдаг байсан. Энэ хүсэл маань талаар болж байгаа бололтой. Ямартай ч хурдан тэр Малайзад нь очих юмсан гэж бодож байна. Магадгүй өөр хүнтэй андуурсан ч байж болно шүү дээ. Нүдээр харахаас нааш би энэ бүх явдалд итгэж чадахгүй байна.
Н.Баасандэмбэрэл
Зочин · 2013/12/12
amiig amiar gemgui mongol ohinii ami nas hariin orond uregdlee...end bga malaizuudiig chn neg tsogtsiig ywuulilda tegwel
Зочин · 2013/12/12
ter 6 say togrogooroo amid bhad ni olhod tuslahgv hoorhii amitan
Зочин · 2013/12/11
zasgiin gazar arga hemjee avahgvi bol mongolchuud neg negeeree duuslaa
Зочин · 2013/12/11
ene tsagdaa huuli durmee sn hynaj solimoor ym ard tumnii tatvariig idej bj davartsan ymnuud
Зочин · 2013/12/11
tsagdaa nar ard tumend setgel gargaj ajilaa hiideggui sh de mongotei erh medeltei hun l uilchilna uhsen hoino ni arhichin neg bol durandaa yvsan biye unelsen gej buruutai bolgoj heldiin bn le
Зочин · 2013/12/11
orond ni end bga malaizaas negiig alchii l da muu ***nuudiig
Зочин · 2013/12/11
Санаа зоволтгүй. Тэд чинь мөнгөтэй хүмүүст л шуурхай үйлчилгээ үзүүлнэ. мань мэтийг бол цагдаа сэргийлэх нь гомдолгүй гээд хэлчих угаасаа таний хохирол барагдахгүй хэрэгтэн олдохгүй гээл өнгрүүдэг шдээ. Тэгээд л хэрэг хаагдана. Нэг л их хэрэг илрүүлсэн чадсан хийсэн гэх баатрууд
Boogii · 2013/12/11
Haa baisan france Germanaas Hun hulgailaad awaad irdeg yum bj mongol emegtei tuslamj guigaad baihad arga hemjee awahgui hugatsaa aldaad
Boogii · 2013/12/11
Manai tsagdaa tagnuul yatsan loitson yum be hugatsaa aldaagui Bol udiid amid eh orondoo irtsen bh ch yum biluu n****aa ireh gej yaj bsan Boldoo huurhii
Зочин · 2013/12/11
Malaizuud dahin mingol ohnii amiar naadlaa hergiig zaabal ilvvleh ystoi mongoliin zasgiin gazar dahial ****** bitgii baigaasai malaizuud ih uduj b.a end b.gaa iredeer ni oroldbol taalagdah bolob u