2013 оны чансаатай 9 унаачийг “Од” гал уяаны хурдан морь унаач Гансүхийн Сүхбат дахин тэргүүлж, өмнөх жилийн амжилтаа бататгалаа. Харин хоёрдугаарт баяр наадмын гурван удаагийн түрүү, МУ-ын Манлай уяач Бат-Эрдэнийн “Улс” халзангийн унаач Дорнод аймгийн Матад сумын уугуул Тогоохүүгийн Баярхүү 2012 оны амжилтаа ахиулан "аман хүзүүдлээ". Тэрээр өнгөрсөн жил шилдэг унаачдын гуравдугаарт жагсаад байсан юм. Удаах байрт “Чонон саарал” галын унаач М.Улсболд, 25 оноогоор “Хүйн мандал” галын унаач Н.Амарбаясгалан, 24 оноогоор “Босоо хүлэг” галын унаач О.Намхайнямбуу, “Түмэн эх” галын уяач Б.Буяндэлгэр, 21 оноогоор “Хүйн мандал” галын унаач Ц.Мөнхзул, 20 оноогоор “Бунд хорол” галын унаач Б.Сэлэнгэзаяа, 16 оноогоор Б.Зориг нар орлоо.

Х.Даваа