Хийрхсэн олон залуусаар дүүрчээ
2013/12/10
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдөр тохиодог билээ. Энэ удаад өчигдөр Чингисийн талбайд 76 минутын суулт хийхээ зарлан, сүрийг үзүүлсэн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны залуус хүйтнээс жийрхсэн үү яасан, суулт хийхээр зарлаад хийсэн билээ.
Анхлан тэд зарлахдаа Чингисийн талбайд 76 залуус цуглаж 76 асуудлыг сөхөн тавин хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан. Мөн 76 минутын суулт хийж, шийдэх ёстой 76 асуудлыг нэг, нэгээр нь танилцуулах ёстой байсан ч тэр бүгд нь харин биелэлээ олсонгүй ээ. 20 хүрэхгүй шахам залуус цуглаж, 10-аадхан минут талбай дээр зогсож байгаад явсан гэхэд болно.
Гэтэл 24 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж явсан залуус хөхөө өвлийн хүйтнийг үл ажран, Сүхбаатарын талбайд тэмцэл өрнүүлж, суулт хийж, өлсгөлөн зарлаж, эрх чөлөөний төлөө үнэнчээр тэмцэж байсныг санах л хэрэгтэй байсан юм.
Тухайн үед цаг агаар одоогийнхтой адил аядуу байсангүй тасхийлгэж, чөмөг царцаам хүйтэн өвөл мөн л болдог байсан таараа. Харин одоо бол арванхоёрдугаар сар тал дундаа орчихоод байгаа ч тэр гэхийн тамдаггүй хүйтэн алга. НАМЗХ ч шинэчлэл ярьсан, хийрхсэн олон залуусаар дүүрчээ.
Д.Ана
Зочин · 2013/12/12
Jaahan barimttai ym medee tavimaar yum. buten 60 minut niit 76 zaluus suuj bgaad yavsan hevlel medeelliinhen ch irsen. medeellee zuw tavij surmaar yum.