Д.Дорлигжав Х.Тэмүүжин сайдтай байр "булаацалдаж" эхлэв
2013/12/11
Эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг хууль зүйн яам булаан авсан. Харин одоо тухайн барилгыг өөр хоорондоо булаацалдаж, бие биеэ шүүхэд өгч байгаа сурагтай.
Тодруулбал Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлгийг нь татан буулгахдаа УЕПГ болон яамныхаа зарим агентлагуудыг оруулна гэж Д.Дорлигжавтай аман тохироо хийсэн тухай өдөр тутмын Зууны мэдээ сонинд мэдээлжээ. Харин сайд амнаасаа буцаж, "Удахгүй мөрдөх алба гэх байгууллага бий болно. Тэгэхээр УЕПГ-ынхан орох боломжгүй. Манай яамны агентлагууд өөрсдөө багтаж шингэхгүй нь" гэх үгийг амнаасаа унагасан гэх.
Тиймээс Х.Тэмүүжин сайдын дээрх үйлдэлд дургүйцсэн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Хууль зүйн яам болон Засгийн газрыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Ерөнхий прокурорын нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр болох байсан ч зарим нотлох баримт нь дутуу гэх шалтганаар хойшлогдсон байна. Ийнхүү эрүүл мэндийн салбараас булаан авсан барилга, хуулийнханыг хооронд нь муудалцуулж, бие биеэ шүүхэд өгөх шалтгаан болж байна.
Н.Батаа
Зочин · 2013/12/15
2 ajilgui ***** garuud
Зочин · 2013/12/12
ene ter gej
Зочин · 2013/12/12
Suragtai... ener gej sh a a j bna. Yu ch gehev dee. Heleh ug alga.