Нялх хүүхдийг уйлахад тоохгүй орхих нь хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
2017/08/21
Тэврээд , бүүвэйлээд, саатуулах гэж өчнөөн арга хэрэглэсэн ч уйлаад л байдаг. Яагаад ингэж уйлаад байгаа юм болдоо гэж гайхаж, юу нь өвдөөд байгаа юм болоо гэж санаа нь зовж эхэлдэг.
Байнгын уйлдаг хүүхэдтэй эцэг эхчүүд бүр дасчихсан байдаг. Орхиод явчихаар уйлахаа болчихдог хүүхдүүд ч байдаг. Ийм үед яах ёстой байдаг вэ?
- Уйлах нь хүүхдийн харилцааны нэг хэрэглүүр
Хүүхэд уйлах нь ямар нэгэн зүйлийг илэрхийлэх гээд байдаг. Хэлд ч ороогүй бяцхан хүүхдийн уйлах, инээх нь харилцааны хэрэглүүр яах аргагүй мөн байдаг. Их уйлдаг хүүхдийг уйлдаггүй хүүхэдтэй харьцуулахад ээжтэйгээ илүү ихээр дотно харилцаа үүсгэхийг хүсэж уйлдаг гэнэ. Тиймээс уйлж байхад нь тоолгүй орхих нь харилцахгүй гэсэн ойлголт төрүүлдэг гэнэ.
- Тоолгүй орхичихвол уйлахаа больчихдог хүүхдүүд байдаг.
Уйлж байхад нь анхаарахгүйгээр хэсэг хугацаа болоход хүүхэд уйлахаа больчихдог. Тэд уйлсан ч намайг тоохгүй юм байна, дэмий юм байна гэж боддогоос болдог гэнэ. Уйлж байгаад орхиход уйлсан шалтгаанаа арилгалгүйгээр уйлахаа больдог. Энэ нь сэтгэл хөдлөлөө гаргах тал дээр асуудалтай болдог гэнэ.
Үр дүнд нь нийгэмд зохицон амьдрах чадвар сул хүн болж төлөвшдөг гэнэ. Сэтгэл хөдлөлөө гаргаж чадахаа больсон хүүхдүүд нь насанд хүрээд хүнтэй харилцах чадвар сул болдог. Цэцэрлэг, сургуульдаа амархан дасаж чадахгүй , үе тэнгийхэнтэйгээ ширүүн харилцаж , сургуулиас хөөгдөх, архинд донтох зэрэг сөрөг нөлөөнд автаж эхэлдэг. Тиймээс уйлж байх үед нь тоолгүй орхих нь зан араншин болон хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдөг гэнэ.
- Хүүхдийн бага насанд нь болсон зүйл нь суурь итгэлцэлд нөлөөлдөг.
Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн судлаач Эриксоны үзлээр хүүхдийн суурь итгэлцэл нь нярай үеэс нь эхэлдэг гэдэг. Суурь итгэлцэл гэж юуг хэлж байгаа вэ гэхээр хүмүүс, дэлхий ертөнц, хувь хүн ч гэсэн итгэлцэл дээр оршдог гэдэг тэр үзэл баримтлал юм. Уйлахад нь тоолгүй орхивол ганцаардах тэр сэтгэлийг анх удаа төрүүлдэг байна.
- Хэрвээ суурь итгэлцэл нь муу болж төлөвшвөл ямар хор хөнөөлтэй вэ?
Суурь итгэлцэл төлөвшөөгүй хүүхэд бол өөртөө итгэх итгэлгүй, бусдад ч итгэдэггүй хүн болдог. Тиймээс өөртөө итгэх итгэлгүй болохоор амьдрах итгэл нь сул болж, амархан шантардаг нэгэн бий болдог.
- Өөртөө итгэх итгэлгүй хүн.
Суурь итгэл төлөвшөөгүй хүн бол юмыг буруугаар хүлээж авах, өөртэй итгэлгүй байдлаас болж идэвх зүтгэл гаргадаггүй. Бусадтай дотно нөхөрлөж чаддаггүй болдог. Суурь итгэлцлийг Эриксон нь бусдад итгэх, өөртэй итгэх гэж үзэл гэж тодорхойлдог.
- Суурь итгэлцлийг төлөвшүүлэхийн тулд эргэн тойрны дотно хүмүүсийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
Ингээд сүүлд нь хэлэхэд хүүхэд уйлах нь ээждээ итгэж байгаагийн нэг илрэл юм. Тэгсэн ч уйлах нь зогсохгүй байвал ээжүүд ч гэсэн төвөгтэй.
Тиймээс эргэн тойрны гэр бүлийн гишүүд бүгд хамтдаа дотно харилцааг үүсгэж , итгэлцлийг төлөвшүүлэхэд дэмжлэг болох хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Зочин? · 2017/08/26
Тэр нь тийм шүү гэхдээ олон жилийн дараахийг нь харж дүгнэж үзсэн биздээ ихэнх нь 90% нь хүүхэд томрохын хэрээр эцэг эх нь хөгширнө дараагаар нь эцэг эхчүүд нь асрамжийн газарт очдог нь бараг хууль болчихсон. Учир нь багаас нь хүүхдийг өөрсдөөсөө тусгайрлаад үүрэг хариуцлага гэж хүлээлгэж ойр зуурын ажил хийлгэж өөрсөддөө туслуулаагүй нь эцэг эхээ асрах, хар нь төвөгтэй болж байна гэсэн үг тэгээд үхчихгүй л бол очихгүй гэсэн үг дээ
Зочин · 2017/08/21
барууныхан тийм сул юм уу тусдаа өрөөнд унтаад уйлж л байдаг хөхүүлэх цаг нь болоогүй бол очдоггүй тэгсээр байгаад сурчдаг 18 хүрээд амьдралаа өөрөө аваад явчихаар бие даацан байдаг