Нийслэлийн сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр 17.00 цагт Чингис хааны талбайд болно.

Хотын сүлд модыг Чингисийн тайлбайд байрлуулсан бөгөөд өнөөдөр албан ёсоор сүлд модны гэрлийг асааж, олон танилцуулах юм.

Сүлд модны гэрэл асаах үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордны уран бүтээлч багачууд оролцон, ая дуугаа өргөх аж.

“Төв талбайн сүлд модыг энэ жил өвөрмөц байдлаар чимэглэж, гайхалтай орчин бүрдүүлэх болно” гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс онцоллоо.

Х.Даваа