Шинээр баригдсан 1000 оюутны байранд суух хүсэлтэй оюутнуудыг өнөөдрөөс бүртгэнэ.  Энэхүү байрыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулах байсан ч засвар бүрэн хийж дуусаагүй гэх шалтгаанаар  хойшлоод байсан юм.

Мөн энэхүү байранд хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг түлхүү хамруулах гэнэ.  Өмнө нь нэг оюутан жилд 500 гаруй мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн хагас нь өнгөрсөн тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр өөрчилжээ. Ингэвэл оюутнууд энэ жил 300 мянган төгрөгөөр байранд тус байранд суух юм.

Оюутнууд дөрвөн хувь цээж зураг, сургуулийн тодорхойлолт, байран суухыг хүссэн өргөдөл, цахим үнэмлэхтэйгээ ирнэ. Энэ байранд эхний ээлжинд МОХ-ноос тогтоосон хяналтын тооны дагуу оюутнуудыг оруулах аж.

Х.Даваа