32 настай Тиффани Гиегел гэх америк бүсгүй тун ховор тохиох Ярко Левиний синдром гэх ясны дутуу хөгжилтэй төржээ. Энэ өвчний улмаас бие эрхтэний яс нь дутуу хөгжин эв хавгүй биетэй болжээ. Түүний биеийн өндөр 1,2 м өндөр бөгөөд гаднаас харвал урт богино гар, хөл гэх мэт эрхтэнтэй. 

 

Хэдийгээр бие эрхтэн дутуу хөгжилтэй ч тэрбээр зорилгодоо хүрч мэргэжлийн бүжигчин болж мөрөөдлөө биелүүлсэн байна. Үүнээс гадна түүний бие тун уян хатан учир бүжгийн үзүүлбэрүүд нь ч тун гайхалтай байдаг аж.