Энэ сарын 24-ны өдөр БЗД-ийн 25-р хороо буюу Натурын замд замын цагдаагийн шаардлагагыг биелүүлэхгүй зодохоор дайрсан  билээ. Тодруулбал 86-66 УБЭ, 77-99 УНЭ улсын дугаартай автомашины жолооч нар дүрэм зөрчсөн бөгөөд уг асуудалд  нь шаардлага тавьж байгаа цагдаагийн алба хаагчийн биед халдахаар завдсан. 

Тэгвэл энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Улмаар цагдааг зодохоор дайрсан залуусыг Зөрчлийн тухай хуулиар 250 нэгж буюу 250 000 төгрөгөөр торгожээ.