"Эмоци"-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа
2017/09/05
“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.
Хамгийн гэгээлэг, их аз жаргалыг уриалан дууддаг, хүн чанар, хүнлэг эрчүүдийг магтан дуулдаг хөнгөн хөгжилтэй, орчин цагийн өнгө аястай сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлдэг хамгийн залуу “Эмоци” продакшны “Гоё өдөр” инээдмийн интертайнмент тоглолт Соёлын төв өргөөнд өдөр бүр 19.00 цагаас тоглогдож байгаа юм байна.
Бяцхан авьяаст хүү Б.Бат-Энэрэл, морьдын тухай дуу дуулж, олонд танигдсан “Булдруу”, дуучин Э.Чулуунчимэгийн дууг дуулсан Энжи нарыг яг л дуурайж, яг л тэд тайзан дээр ирсэн мэт дуулах нь хүүхэд багачуудыг ихэд баярлуулав. Бас гэнэтийн том бэлэг байв.
Нэгэн үе хошин шогийнхон доголон сохор эмгэн, гэр бүлийн хэрүүл орон сууцны асуудал зэргийг хөндөн, болохгүй бүтэхгүйг харуулдаг гэх шүүмжлэл байсан. Харин Эмоцийнхон огт тийм зүйл үзүүлдэггүй. Үзүүлээгүй ч өдий хүрсэн.
Эмэгтэйчүүдээ хайрлахыг, эрчүүдээ ойлгохыг, хүүхэд байхын сайхныг, өв уламжлалын нандин зэргийг харуулангаа, бүх зүйл бүх л амьдрал сайхан, сайхнаар харвал бүгд сайхан гэх агуулгыг илэрхийлэх аж. Бүх л зүйлийн сайхныг харахыг хүсвэл эдний тоглолтыг үзээрэй.
Утас нь 96629662
Н.Ганаа
Dolirjinsvren · 2017/09/05
yuuun baahan nigervvdiig haraad ineed hvrehvv vzsen hvmvvs nidvlj ineeh gj zowno bz