Энэхүү үг бол Н.Энбаярыг баривчлагдсаны дараа хэлсэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг. Тиймээ авлигалчидад хууль үйлчлэх ёстой. Гэвч өнөөдөр Н.Энхбаяраас өөр авлигачдыг баривчилсангүй шүү дээ.

Н.Энхбаяр өргөө зочид буудлыг хууль бусаар хувчилж авсан бол түүнээс илүү Баянгол зочид буудал, махимпекс, талх чихрийг хууль бусаар хувьчлаад идчихсэн сайд хийгээд л явж байна.

Чингис зочид буудлыг хувьчилж авсан хүн УИХ-ын гишүүнээрээ л явж байна. Монголын алтаар хууль бусаар баяжсан хүн өнөөдөр долларын тэрбумтан болчихоод л явж байна.

Та харж байгаа Монголын тэрбумтнууд бүгд төрд гарчихаад байгаа. Тэд ард түмний төлөө ажиллах төрийг амин хувийнхаа төлөө, намынхаа төлөө, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажиллуулж байна. Үүнийг ард түмэн бүгд л мэдэж байна. Үүнийг хэзээ зогсоох вэ? Ерөнхийлөгчөө. Таны хэлсэн үгийг доор бичлээ.Төрд хэзээ шударга ёс тогтож, монгол улс хөгжлийн замдаа орох вэ?

"Хууль дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд босох ёстой. Ир гэсэн газар нь очих ёстой. Хууль руу очихгүй бол хууль өөр лүү чинь ирдэг байхгүй юу. Өөрөө сайн дураараа очихгүй бол албадан авчирах гэж очдог юм шүү дээ. Ямар авлигачыг та үйлдэл дээрээ барьсныг хэл дээ. Үйлдэл дээр нь. Ямар албан тушаалтны хэргийг үйлдэл дээр нь барьсан юм бэ? Үйлдэл дээрээ байтгугай хэдэн жилийн дараа барих гэхэд энэ чинь асуудал маш их хэцүү байгааг харж байгаа шүү дээ та минь. Нотлон баримттай нь гэж байгаа юм. Ямар авлигач тэгээд л нотлох баримтаа барьчихсан сууж байх вэ дээ. Ямар албан тушаалтан гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлон баримтаа бариад хадгалаад явж байх вэ дээ

Бас нэг үг их сонсогддог болсон. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай. Ийм сүрхий үг сонсогдоод байгаа юм. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай үе байсан байж магадгүй ээ. Одоо зүтгэсэн хүндээ төр ээлтэй байх цаг ирж байгаа. Би төрийг ард түмэн байгуулдаг гэж хэлсэн. Төр ард түмэндээ ээлтэй байх ёстой. Төрд зүтгэж байгаа хүн ард түмэндээ ээлтэй байх ёстой. Төр зүтгэж байгаа хүн халтай биш зүтгэж байгаа хүн нь төрдөө халтай байвал яах вэ? Төрд зүтгэсэн хүндээ халтай биш зүтгэж байгаа хүн нь ард түмэнд халтай байвал яах вэ? Төр зүтгэж байгаа хүндээ халтай биш зүтгэж байгаа хүн нь хууль шударга ёсонд халтай байвал яах вэ? Хажуудаа байгаа аавыгаа тоогоогүй мөртлөө даргаа хараад үндэстний удирдагч гэж цололж явлаа. Саяхан шүү дээ энэ бол.

Ийм улсууд бол үнэхээрийн дарга л бол сайн байх ёстой, дарга, даргыг маань ингэлээ гэсэн нэг ийм хандлага их байх юм. Өөрт нь ногдох баялгийг булааж байхад уурлаагүй манай иргэн даргыг аваад явахад уйлаад зогсож байгаа сураг сонсогдож байгаа. Тэгэхээр энэ сүлжээ гээд ярьдаг, авлигын сүлжээ, авлигаын тор гээд ярьдаг. Торчингоо олох л ёстой байхгүй юу. Тэгж байж тороо эвхэнэ. Сүлжээ гээд байна сүлжигчээ л олох л ёстой. Төрийн хулгайч бол айж амьдрах цаг ирнээ. Жирийн иргэн бол жаргаж амьдрах ёстой. Төрийн хулгайч бол айж амьдрах ёстой. Хууль ингэж л хэрэгжих ёстой. Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод ард түмэндээ жигтэйхэн их хайртай болсон гэвэл би итгэхгүй. Төрд байхдаа хууль шударга ёсыг уландаа гишгэдэг байсан этгээд төрөөс холдоод хууль шударга ёсыг дээдэлдэг болсон гэдэгт би итгэхгүй.

Төрд байхдаа авлигалыг цэцэглүүлдэг байсан этгээд төрөөс холдоод авлигалыг үзэн яддаг болсон гэвэл би итгэхгүй. Төрд байхдаа ашигт малтмалын ихэнхи зөвшөөрлийг тараасан этгээд төрд түүнийг зогсоох гэж орж ирж байнаа гэдэгт би итгэхгүй. Төрд байхдаа ард түмний мөнгө зувчуулсан хүн төрөөс холдоод түүнийгээ ухамсарласан гэдэгт би итгэхгүй. Төрд өмнө нь бүтээсэн зүйлээ төрөөс холдоод эргэж ирээд, очоод нураана гэдэгт би итгэхгүй. Хүн ер нь бүтээсэн юмаа нураадаггүй юм. Муу ч юмаа, сайн ч юм аа нурааж чаддаггүй юм. Тэр тусмаа авлигалын сүлжээг нурааж чадахгүй. Төрөөс холдсон зарим хүмүүсийн үгийн сан өөрчлөгдсөн байж болно. Харин хүний мөн чанар нь өөрчлөгдөөгүй шүү."

Энэ хүмүүс яаж баяжсан бэ? Үнэхээр шударгар баяжсан уу. Тэд яагаад төр лүү хүмүүсээ зүтгүүлж зарим нь өөрсдөө зүтгэнэ вэ? Энд нөгөө олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаяраас ч илүү хөрөнгөтэй, илүү идэж уусан хүмүүс байна шүү дээ. Эдгээрийн тухай өдөр бүр хэвлэлүүдээр хууль бус үйлдлүүдийн талаар бичиж байна. Яагаад үүнийг шалгахгүй байна вэ? 

 

Байр

Овог нэр

Эрхэлдэг ажил

Хөрөнгө

Нам

1

Ж.Оджаргал

МСS групп

2,3 тэрбум ам доллар

 

2

Л.Чинбат

Гачуурт

1,3 тэрбум ам доллар

 

3

Х.Баттулга

Женко, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн

1,2 тэрбум ам доллар

АН

4

Б.Нямтайшир

МАК

1,1 тэрбум ам доллар

МАН

5

Сү.Батболд

Алтай Трейдинг

1,0 тэрбум ам доллар

МАН

6

Ц.Баатарсайхан

Таван богд

800 сая ам доллар

 

7

Ц.Болдбаатар

Мобиком

800 сая ам доллар

 

8

Лу.Болд

Бодь, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүн

800 сая ам доллар

АН

9

Г.Батхүү

Шунхлай, АПУ

700 сая ам доллар

АН

10

Ж.Эрдэнэбилэг

ХХБ

700 сая ам доллар

 

11

Ш.Батхүү

Жаст

612 сая ам доллар

 

12

Д.Ганбаатар

Макс

600 сая ам доллар

 

13

Т.Энхболдсодон

Чоно групп

536 сая ам доллар

 

14

Д.Туяа

 

507,5 сая ам доллар

МАН

15

Д.Баясгалан

Голомт

500 сая ам доллар

 

16

М.Зоригт

Голомт

500 сая ам доллар

АН

17

Ш.Сайхансамбуу

Нарантуул

500 сая ам доллар

 

18

Ж.Оюунгэрэл

Петровис

437,5 сая ам доллар

 

19

Р.Арвинцогт

Мобиком

400 сая ам доллар

 

20

Ц.Шинэбаяр

Адуунчулуун ХХК

400 сая ам доллар

 

21

Б.Цэнгүүн

Алтан тархиа

400 сая ам доллар

 

22

П.Батсайхан

АПУ

375 сая ам доллар

 

23

Б.Чулуунбаатар

Моннис

368 сая ам доллар

 

24

Ш.Баярсайхан

Номин

340 сая ам доллар

 

25

Р.Ганзориг

МТ

300 сая ам доллар

 

26

Ж.Од

МСS групп

300 сая ам доллар

 

27

Ц.Бат-Эрдэнэ

Ганьт

253 сая ам доллар

 

28

Ц.Цэнгэл

Хасбуу

250 сая ам доллар

 

29

Б.Эрдэнэбат

Эрэл

250 сая ам доллар

 

30

Ц.Батаа

Итгэлтолгой ХХК, Разноимпекс ХХК

230 сая ам доллар

 

31

Н.Өнөрболор

Сөүл групп

225 сая ам доллар

 

32

Д.Бат-Эрдэнэ

Ажнай, УИХ, ЗГ-ын гишүүн

200 сая ам доллар

АН

33

Л.Болдхуяг

Бодь

200 сая ам доллар

 

34

Б.Дэлгэрсайхан

Дорнын говь

200 сая ам доллар

 

35

Б.Чойжилсүрэн

Хурд ХХК

180 сая ам доллар

 

36

С.Түмэнгэрэл

Өгөөж ХХК

150 сая ам доллар

 

37

Д.Баттөр

Жигүүр гранд

150 сая ам доллар

 

38

Б.Наранхүү

Мон Уран

125 сая ам доллар

АН

39

Х.Бат-Эрдэнэ

Алтай констракшн

124 сая ам доллар

 

40

Ц.Баянмөнх

Монгол тамхи Со

110 сая ам доллар

 

41

С.Нямдаваа

Эко констракшн

110 сая ам доллар

 

42

Б.Ундармаа

Бишрэлт

103 сая ам доллар

 

43

С.Баярцогт

УИХ-ын дэд дарга

102 сая ам доллар

АН

44

Т.Лхагвадорж

Хүннү хоол

100 сая ам доллар

 

45

Ч.Ганзориг

Эрдэнэт УБҮ-ын дарга асан

100 сая ам доллар

 

46

Л.Элдэв-Очир

СББ

95 сая ам доллар

 

47

З.Номундарь

Адамас Майнаг

85 сая ам доллар

 

48

Б.Батбаяр

Молекул хочтой

83 сая ам доллар

 

49

Б.Жаргалсайхан

Буян

83 сая ам доллар

 

50

Д.Зоригт

ЭБЭХ-ий сайд асан

80 сая ам доллар

 

51

Ц.Төрбат

Топ Мебель, Кристиал таун хотхон

79,6 сая ам доллар

 

52

Ц.Цэрэнпунцаг

Жем интернейшнл

75 сая ам доллар

 

53

Г.Алтан

Алтжин

70 сая ам доллар

 

54

Ц.Мянганбаяр

Монгол газар

70 сая ам доллар

 

55

Ч.Энхтайван

Цагаан шонхор

63 сая ам доллар

 

56

С.Болдхэт

Наран групп

60 сая ам доллар

 

57

С.Бямбацогт

Нью-Прогресс, ХХК УИХ-ын гишүүн

60 сая ам доллар

МАН

58

Н.Баярсайхан

Цаст

58,5 сая ам доллар

 

59

Л.Хүрэлбаатар

Монос

55 сая ам доллар

 

60

Н.Зоригт

Туушин

52 сая ам доллар

 

61

Б.Нандинтүшиг

Улаанбаатар ЗБ, Монгол ньюс

50,5 сая ам доллар

 

62

Н.Зоригт

Женералимпекс

50 сая ам доллар

 

63

Б.Жаргалсайхан

БСБ

50 сая ам доллар

 

64

Д.Ганхуяг

Бридж, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн

45 сая ам доллар

АН

65

Н.Мөнхдаш

Бурхан Халдун

45 сая ам доллар

 

66

Т.Насанхүү

Мон Фреш

45 сая ам доллар

 

67

Л.Энх-Амгалан

МСS, УИХ-ын гишүүн

45 сая ам доллар

МАН

68

С.Отгонбаяр

Оюуны Ундраа

43 сая ам доллар

 

69

Ц.Анандбазар

Сод Монгол

41 сая ам доллар

 

70

Н.Батбаяр

Фортуна, УИХ, ЗГ-ын гишүүн

40 сая ам доллар

АН

71

Р.Бадамдамдин

Бөмбөгөр

35 сая ам доллар

 

72

С.Болормаа

МСМ

33 сая ам доллар

 

73

Д.Дагвадорж

АСА, Сумоч

32 сая ам доллар

 

74

Ч.Амарбаатар

Барс групп

30 сая ам доллар

 

75

С.Ганбаолд

Корпорейт

25 сая ам доллар

 

76

Ц.Гарамжав

Монполимет

25 сая ам доллар

 

77

З.Энхболд

Интер, УИХ-ын дарга

25 сая ам доллар

АН

78

Д.Очирхуяг

Чингис пиво

25 сая ам доллар

 

79

Ц.Шаравдорж

Гандирс

24 сая ам доллар

 

80

Д.Ганбат

Мөнхийн үсэг

23 сая ам доллар

 

81

Н.Ням-Осор

Их засаг

21 сая ам доллар

 

82

М.Есөнмөнх

Номадс

20 сая ам доллар

 

83

Г.Идэрмаа

Нью Майнд ХХК

20 сая ам доллар

 

84

Г.Сүхээ

Түшиг

20 сая ам доллар

 

85

М.Болд

Тэнгэр санхүүгийн групп, Хас банк

20 сая ам доллар

 

86

Д.Тэрбишдагва

ТБД, УИХ-ын гишүүн, Шадар сайд

18 сая ам доллар

МАХН

87

Д.Батдорж

Мон итали кашмер

18 сая ам доллар

 

88

Д.Мандах

Вагнер Ази, Аянчин дэлгүүр

18 сая ам доллар

 

89

Д.Дамба-Очир

Очир төв

16 сая ам доллар

 

90

П.Мэндбаяр

Авзага трейд

15 сая ам доллар

 

91

У.Барсболд

Хөшөөтийн уурхай

14 сая ам доллар

 

92

Д.Батбаяр Кюкшүзан

Кюкшү Групп

12 сая ам доллар

 

93

Б.Бат-Эрдэнэ

Аварга

11,8 сая ам доллар

МАН

94

Л.Балхжав

UBS тв

11 сая ам доллар

 

95

Д.Батбаяр

Зоос банк

10 сая ам доллар

 

96

Н.Энхбаяр

ТВ9 Ерөнхийлөгч асан

9 сая ам доллар

 

97

Отгонбаатар

Хан брой

8,5 сая ам доллар

 

98

Б.Мөнхтуяа

Хараа сүмбэр ХХК

8,3 сая ам доллар

 

99

С.Баяр

Сансар кабел

8,1 сая ам доллар

 

100

Д.Арвин

Их өргөө ХХК, УИХ-ын гишүүн

8 сая ам доллар

АН