Мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайтаас санаачлан Mobile newsбуланг нээж байгаа бөгөөд бүх л төрлийн мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж буй цаг үеийн шуурхай мэдээ мэдээллийг, эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч, уншигч хэрэглэгчдэд түргэн шуурхай үнэн зөвөөр мэдээлэх юм.

 

 Энэ удаагийн Mobile news”-ийн ярилцлагын эзнээр хошин урлагийн “Х-Түц” продакшны менежер, жүжигчин С.Батзориг оролцож уншигч түмэндээ
Жүжигчин Г.Нарансолонго, З.Онон нар “Х-Түц”-ээс гарахаар болжээ

 гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг хүргэж байгаа юм.

Тэрээр жүжигчин Г.Нарансолонго, З.Онон нар хамтлагаасаа гарах гэж байгаагаа өөрсдийн фэйсбүүк хуудсанд бичсэн талаархи мэдээллийг ор үндэслэлгүй хэмээсэн бөгөөд тус продакшний уран бүтээлчид орой бүр үзэгч түмэндээ “Шилдэгийн шилдэг” тоглолтоо хүргэсээр байгаа гэнэ.

Түүнчлэн “Х-Түц” продакшны уран бүтээлчид Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа шилдгийн шилдэг тоглолтоо үзүүлхээр  ирэх 02 дугаар сарын 09,10-нд БНСУ-ын Түндэмүний соёлын ордонд тоглох талаар мэдээлсэн юм.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш