Монгол Улс 1990-ээд оноос хойш дэлхий дахины шашны төв болон хувирсан гэж хэлэхэд буруудахааргүй  байгаа.    2010 оны байдлаар Монгол улсад 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 буддын, 198 нь христийн, 44 исламын, 7 нь бөө мөргөлийн, 5 нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд ажээ. 2010 оны эхний хагас жилд Улсын бүртгэлийн ерөнхий газар христийн 37, исламын 20, бөө мөргөлийн 2 сүм хийдийг нэмж бүртгэжээ. Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй ил тоо. Монголын нийгэмд өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлаас улбаалан үүсэл гарал, шинж чанар, агуулгаараа нэлээд ялгаа бүхий сүсэг бишрэлийн дараах хэд хэдэн төрөл хэлбэрүүд оршиж байна.Тодруулбал

  • Уламжлалт  бөө мөргөл;
  • Буддын шашин;
  • Үндэсний цөөнх шүтдэг Лалын шашин;
  • Христийн шашин;
  • Өөр бусад шашины шинэ урсгалууд

Тэгвэл эдгээрээс сүүлийн үед хүчээ их авч байгаа Христийн шашны талаар ажиглагдсан зүйлийг энэ удаагийнхаа нийтлэлээр онцолмоор байна.  Өөрөөр хэлбэл аливаа зүйл хоёр талтай байдаг шиг шашинг дагаж хардлага төрүүлсэн баримт байгааг энд дурьдах гэж байгаа хэрэг.  

Монгол дахь христийн шашны байгууллагуудыг нэгтгэх зорилготой Монголын евангелийн эвсэл “Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 396 нутгийн чуулганууд (салбар болон дүү цуглаанууд орохгүйгээр), 47 тулаас үйлчлэлийн байгууллага (ТББ), илгээлтийн байгууллагуудыг элсүүлж” үйл ажиллагаагаа явуулдаг тухай өөрсдийн танилцуулгадаа дурджээ. Өөрөөр хэлбэл христийн шашны ганцхан байгууллага Монголд доод тал нь өөрийн гишүүн 396 чуулган үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлснийг уг байгууллагын албан ёсны цахим хуудаснаас үзэх боломжтой.  / http://www.mea.mn/?page_id=66/  

Тэгвэл зөвхөн цахим ертөнцөд буюу Фэйсбүүкт Христийн шашин болон түүний урсгалын сурталчилсан  хэд хэдэн групп байна.  Тухайлбал,

  1. http://www.facebook.com/groups/358217590939301/
  2. http://www.facebook.com/groups/ChristMongolia/
  3. http://www.facebook.com/groups/HaanchlaliinZar/
  4. http://www.facebook.com/groups/kingdomPrayers/
  5. http://www.facebook.com/groups/102539453219637/
  6. http://www.facebook.com/groups/116760925168154/
  7. http://www.facebook.com/groups/401842039914467/
  8. http://www.facebook.com/groups/222949597811329/
  9. http://www.facebook.com/groups/542521599131325/
  10. http://www.facebook.com/groups/197453960411845/
  11. http://www.facebook.com/groups/496902580387174/
  12. http://www.facebook.com/groups/413318372130890/
  13. http://www.facebook.com/groups/599371200089825/
  14. http://www.facebook.com/groups/358217590939301/
  15. http://www.facebook.com/groups/222052441256588/
  16. http://www.facebook.com/groups/545435478836284/
  17. http://www.facebook.com/groups/358217590939301/
  18. http://www.facebook.com/groups/627620833961464/
  19. http://www.facebook.com/groups/576258739072485/
  20. http://www.facebook.com/groups/434474629897142/
  21. http://www.facebook.com/groups/140900739310518/
  22. http://www.facebook.com/groups/124671644250440/
  23. http://www.facebook.com/groups/397403090320796/
  24. http://www.facebook.com/groups/367915726658254/
  25. http://www.facebook.com/groups/499693863421706/
  26. http://www.facebook.com/groups/290587361046883/
  27. http://www.facebook.com/groups/391084914239602/
  28. http://www.facebook.com/groups/262187353826783/
  29. http://www.facebook.com/groups/460913047276604/
  30. http://www.facebook.com/groups/171096632936608/
  31. http://www.facebook.com/groups/TaniUneTsene/
  32. http://www.facebook.com/groups/lamcc/ гэх мэтээр маш олон групп байдаг.  Пэйжийн хувьд:

 

  1. http://www.facebook.com/MongolianEvangelicalAlliance (Монголын Эвангелийн Эвсэл энэхүү холбоо нь бүх христ сүм хийдийн үйл ажиллагааг зангидаж нэг зорилго чиглэлд багцаж нэгдмэл үйл ажиллагаа явуулуулдаг гэж өөрсдийгөө тодорхойлсон)
  2. http://www.facebook.com/MBVision (2020 он гэхэд Монголын эдийн засгийн 10%-г Христийнхний мэдэлд авчрах алсын хараа бүхий зорилгоор нэгдсэн залуус )
  3. http://www.facebook.com/AmongMongolia (Эмонг Монголиа гэх христ продакшн)
  4. http://www.facebook.com/maranatapublishing (Христ ном хэвлэн нийтлэх, худалдан борлуулах үйлчилгээ үзүүлдэг газар )
  5. http://www.facebook.com/Mongolinst (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шашны институт гэнэ тархи угаадаг сургууль нь )
  6. http://www.facebook.com/ukmcf
  7. http://www.facebook.com/pages/Зүрхэн-дэх-хотхон/421747951242875
  8. http://www.facebook.com/LightNewsMongolia
  9. http://www.facebook.com/suvderdene.khishigbayar.9
  10. http://www.facebook.com/Haanlal
  11. http://www.facebook.com/pages/Хаанчлалын-хараа/794697687213765
  12. http://www.facebook.com/uuriinzaluus
  13. http://www.facebook.com/pages/Сайн-Мэдээ/585954361478521
  14. http://www.facebook.com/WeCanYouProject
  15. http://www.facebook.com/pages/Алхам-алхамаар/634218033268087
  16. http://www.facebook.com/pages/Христийн-Залуучуудын-Холбоо/174653075885180
  17. http://www.facebook.com/pages/Христчин-найзууд/208552555991889
  18. http://www.facebook.com/mongoliangq
  19. http://www.facebook.com/MongoliaCCC
  20. http://www.facebook.com/WorshipTeamYwamUb
  21. http://www.facebook.com/Mongol300
  22. http://www.facebook.com/pages/Among-Mongolia-Эргэн-хандалт/1427742424107873
  23. http://www.facebook.com/kingdom.mn
  24. http://www.facebook.com/showmepage
  25. http://www.facebook.com/citychurch.ub
  26. http://www.facebook.com/GalilMongolChuulgan
  27. http://www.facebook.com/www.hopechurch.mn
  28. http://www.facebook.com/pages/AMONG-Foundation/167003492527
  29. http://www.facebook.com/MubSociety
  30. http://www.facebook.com/ItgeleerTulsanHair
  31. http://www.facebook.com/pages/Булангийн-Тулгуур-ЧУЛУУ/109715205760440
  32. http://www.facebook.com/GereltIreeduiChuulgan  зэрэг  цөөнгүй пэйж байна.  Харамсалтай нь эдгээр групп болон пэйжүүдийн заримд нь бусад шашинг үгүйсгэж байгаа юм.  

Шашин хоорондын мөргөлдөөнөөс болж олон улсад дайн гарч байсан гашуун түүх бий.  Тиймдээ ч дэлхийн ихэнх шашин нэгнээ үгүйсгэхгүй байх, харилцан нэгнээ хүндэлж байх бичигдээгүй хууль, уламжлалтай. Зарим шашинд энэ талаар судар, ном, номлолдоо дурьдсан байдаг.  Тэгтэл зарим хүн ийнхүү бусдын шашинг үгүйсгэж байгаа юм.  

 Үүнээс гадна  Христийн шашинтай хүмүүс Монголын эдийн засгийн 10 хувийг 2020 он гэхэд эзлэхээр нэгдэн ажиллаж байгаа ажээ!!! Шашинд  хүний гэгээрэл, төлөвшлийг л  номолдог болохоос улс орны эдийн засаг, бизнестэй хутгалдах ёсгүй.  Аль ч шашинд. Тэгтэл ийм “эмгэнэлтэй” гэж хэлж болохоор дүр зургийг  эндээс харж болно.  

Эндээс маш ноцтой нэгэн хардлага төрж байгаа юм.  Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа  христын шашны ихэнх сүм, байгууллага гадаадын хөрөнгө оруулалттай.  Өөрөөр хэлбэл буяны байгууллага гэсэн нэрийн доор  үйл ажиллагаа явуулж байгаа.  Эдгээр залуус хэний гар хөл болж, хэний захиалгаар юу хийх гэж байгаа бол?

Доорх постерыг хараад шашингүй үзэлтэй хүмүүсийн дийлэнхид нь гадны хүн яагаад ингэж байна, Монголчууд хэний  гар хөл болох гээд  байна даа... гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. 

 

 Мөн христчид өөрсдийн үзэл бодлоороо нэг бүлэг, бусад шашинтанг гадуурхах мэт үйлдэл ажиглагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Христийн шашинтнууд бол улс доторх улс, нийгмийн тодорхой зориглготой нь энэ жишээнээс харагдаж байна.

 

Үүнээс гадна  аль ч шашинд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг сургадаг. Өөрөөр хэлбэл бусдын амгалан тайван байдлыг  алдагдуулахыг олон улсад хуулиараа хориглочихсон байгаа.  Тэгвэл өнөөдөр  Христийн шашныхан  айл бүрийн хаалгыг тогшиж сайн мэдээ түгээх нэрийдлээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь үнэн.  

Шашинаар дамжуулан тухайн улсын дотоод хэрэгт оролцох нь эрт дээр үеэс үр дүнгээ өгсөн  шилмэл аргын нэг.  Өөрөөр хэлбэл их гүрнүүдийн бодлогын нэгэн тусгал нь шашин бөгөөд үүгээр дамжин хөгжиж буй жижиг буурай орнуудад өөрийн орны соёлыг түгээх замаар  тухайн улс үндэстэний соёлыг уусган үгүй хийх явдал юм. Үүний нэгэн илрэл нь өрнөжүүлэлтийн бодлого буюу христийн шашнаар дамжуулан жижиг буурай улсуудад өөрийн орны соёлын хэв маягийг бий болгох явдал юм.

Монгол Улсын Эцэг хуулинд  шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй хэмээн заасан. Харамсалтай нь өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд юу хүссэнээ хийх боломжтой гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл 1993 онд баталсан төр, сүм хийдийн харилцааны хуулиар Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийд бүхэн шашнаасаа үл хамааран толгой даах боломжтой болсон. 

Хэдийгээр "Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийн 3-р бүлгийн 7-р зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Сүм хийд нь тухдйн шашны уламжлалт ёс дэгийг тусагсан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал,зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно,

Мөн хуулийн  2-р бүлгийн 4-р зүйлийн 8 дахь хэсгийн "лам санваартан нарын үнэмлэхүй тоо сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна" гэх заалтууд байдаг ч төрийн зүгээс хяналт, зохицуулалтгүйн улмаас өнөөгийн бодит байдал дээр бүрэн хэрэгжихгүй байгаа нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Христийн шашинд гэрэлтэй гэгээтэй талыг номолдог байхад  зарим нэг урсгал нь  Мүүн, Мормон зэрэг нь хэр муу нэртэй, хатуу чанга дэглэмтэй болохыг  уншигч та бүхэн өмнө нь уншиж байсан бизээ. Ийнхүү шашны нэр хүндийг унагаж байгаа нэг хэсэг байхад, Христийн шашны нэр хүндийг өргөж байгаа хэсэг байгаа гэдгийг ч үүгээр хэлмээр байна.

Өөрөөр хэлбэл Монгол улсад христийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, ТББ-ууд хоорондоо уялдаа холбоотой байж, дээр дурьдсан шиг  алдаагаа засах шаардлагатай юм.

Тиймээс  төрөөс  шашны чиглэлээр үйл ажиллаагаа явуулж байгаа  сүм, хийдэд  хяналт шалгалт хийж, “цэгцлэх” шаардлага байгааг  энэ нийтлэлээрээ дуулгах байна.  

Энэхүү нийтлэлийг аль нэг шашныг буруутгах, бусдын нэр төрд халдах гэсэн зорилго агуулаагүй харин нийгэмд бодитоор оршин буй сөрөг талыг хөндөж, үүнээс урган гарч болзошгүй эрсдлийг бичсэн  гэдгийг онцолмоор байна.  Мөн шашингүй үзэлтний хувиар энэхүү нийтлэлийг бичсэн  бөгөөд үүний улмаас маргаан, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байхыг уншигчдаасаа хүсэж байна.

А.Баярмаа