www.Dorgio.mn сайт "Болор үзэг" 2013 наадмын шилдэг мэдээллийн сайт боллоо
2013/12/28
"Монголын радио телевизийн академи"-аас санаачлан жил бүр уламжлал болон, хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай билээ.
Уг уламжлалын дагуу хэвлэл мэдээллийн салбарын түүчээ болсон эрхэм хүмүүс оролцдог "Болор үзэг 2013" хүндэтгэлийн цэнгүүн өчигдөр 18:00 цагт "Blue Sky Tower"-д боломж "Болор үзэг"-ийн эздээ тодрууллаа.
Шилдгийн шилдгийг буюу "ГранПри"-г МҮОНРадио "Хурд" агентлаг "Аавтайгаа таарчихгүй юмсан" эрэн сурвалжилсан радиогийн цуврал бүтээлээрээ авсан юм.
Энэ оны шилдэг бүтээлээр:
Телевизийн шилдэг бүтээл: МҮОНТВ "Улсын цол Монгол" теле жүжиг, "UBS" телевиз "Дэлхийн хот Улаанбаатар" баримтат ток шоу, Блүүмбэрг телевиз "Бизнесийн төв цэг, бизнес санхүү"-гийн мэдээллийн шууд хөтөлбөр, Ийгл телевиз "Мэдээний өрөө" шууд хөтөлбөр.
Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Пэрэнлэйн Нямлхагва "Цасан дээр туссан цус" радио жүжиг, МҮОНР Гаваагийн Болор "Мөнхийн аялгуу" Хөгжмийн хөтөлбөр, Гэр бүлийн радио 104.5 Хайрын дархлаа ТББ-ын "Хайрын төсөл" нэвтрүүлэг.
Сонины шилдэг бүтээл: "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Б.Ганчимэг цуврал ярилцлага,
Шилдэг Сэтгүүл: "Соронз" сэтгүүл
Шилдэг сайт: www.Dorgio.mn, www.Zaluu.com
Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага: Сүхбаатар аймгийн "BBS" телевиз
Шилдэг Фото зурагчин: н.Баттулга "Агаарын бохирдлын эсрэг"
Шилдэг судлаач: МУСГЗ Т.Баасансүрэн "Монголын сэтгүүлзүйн шүүмж судлал" таван боть бүтээлүүд тус тус "Болор үзэг"-2013 оны эзэд боллоо.
Оны шилдгийн шилдэг бүтээлүүдийг уламжлал ёсоороо "Болор үзэг" 2013 цом өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Урлаг, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцсон уг нэр хүнд бүхий наадмаас “MGL Media Group”-ээс эрхлэн гаргадаг мэдээллийн №1 хөтөч www.DORGIO.mn сайт "Болор үзэг"-2013 наадмын Шилдэг мэдээллийн сайт боллоо.
Бидний мянга мянган уншигч, хамтран ажилладаг хувь хүн, албан байгууллага нийт харилцагч та бүхэндээ баярлалаа.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх