Айлын ганц охиныг харгис хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэргээр шалгагдаж байгаа 33 настай  Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм. Тэгвэл уг хэрэгтэй Ерөнхий прокурор танилцаж, УМБГ-ын дарга хурандаа н.Батсүх, холбогдох хүмүүсийг байлцуулан энэ хэрэгт мөрдөн байцаалтаар нэмж зайлшгүй шалгахыг үүрэгдэж, хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарахыг хүсчээ. Тиймээс хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.

Тэрбээр хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарч тодорхой асуудлуудыг шалгах талаар үүрэг даалгавар өгсөн аж. Хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгахаар болсон юм.

Х.Даваа