Монгол Улс Үндэсний эрх чөлөөгөө сэргээж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 102 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл эл өдөрт зориулан Монголбанкнаас дурсгалын мөнгөн зоос гаргасан байна.

Энэхүү зоосны дээжийг монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаанд оролцсон хүчит бөхчүүдийн шагналд дагалдуулан гардуулсан юм.

Англи улсад үйлдвэрлэсэн тус зоосны нүүрэн талд англи, монголоор "Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой, 1911-2011 он" гэж бичсэн бөгөөд монгол бичгээр "Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой. Олуулаа болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж" хэмээн бичжээ.

Х.Даваа

Монгол Улс Үндэсний эрх чөлөөгөө сэргээж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 102 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл эл өдөрт зориулан Монголбанкнаас дурсгалын мөнгөн зоос гаргасан байна.

Англи улсад үйлдвэрлэсэн тус зоосны нүүрэн талд англи, монголоор  “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой, 1911-2011 он” гэж бичсэн бөгөөд монгол бичгээр “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой. Олуулаа болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” хэмээн бичжээ. - See more at: http://society.time.mn/content/39707.shtml#sthash.nWrnyVMc.dpuf