Шүүх эмнэлэг мөнгөтэй хүнд үйлчилж, УИХ-дахь эмэгтэй гишүүд таг дуугүй
2013/12/29
Нийгэмд сэтгэл сэртхийлгэсэн гэмт хэргүүд гарах нь ихэссэн. Хэн нэгнээс энэ нийгэм ийм болж бүтэхгүй зүйлээр дүүрээ юу, эсвэл хүмүүсийн ухамсар дорой болсон цаг үе үү гэж асуумаар үе ирэх юм. Нэг хоногийн дараа шинэ оноо угтах гэж байдаг. Гэтэл улиран одож буй онд минь ямар их гэмт хэргүүд гарч сэтгэл эмтлэв ээ.
Тухайлбал, Төрсөн аав нь нялх үрээ заазуурдсан, эх нь хүүхдийнхээ толгойг тастан хэрцгийгээр хөнөөсөн гээд бичихэд хүртэл хэлэх үг олдохгүй балмад хэргүүд ар араасаа гарсан нь эмгэнэлтэй.
Хамгийн сүүлд гэхэд 21 настай бүсгүй найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан. Найз залуу нь гэх балмад нөхөр Г.Алтанхүү талийгаач бүсгүйг 48 цагийн турш зодож, амь насыг нь хөнөөсөн. Бүсгүй хүн эрэгтэй хүний гарын аяыг даана гэж боддог эрчүүд аймшигтай.
Ид хийж бүтээх насандаа найз залуугийнхаа гарт хэрцгийгээр зодуулан амь насаа алдсан түүнийг элэгний хорт хавдартай байсан үүнээсээ үүдэн нас барсан гэж Шүүх эмнэлгийн дүгнэлт шал өөрөөр гарсан нь талийгчийн эцэг эх төдийгүй ард иргэдийг ч цочролд оруулаад байгаа. Уг нь талийгаачид анхны тусламж үзүүлсэн ГССҮТ-ийн эмч нар хүнд зодуулснаас болж амиа алдсан хэмээн нотлосон байдаг.
Шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонссон хүн болгон шоконд оров
Шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл анхаарлаа хандуулж, "Ийм юм байж болохгүй. Гэмтээд ирэхэд нь үзсэн эмч нар, тэдний тавьсан онош байгаа шүү дээ. Суурь өвчтэй бол гадны нөлөөгүйд тооцно гэдгийг үнэхээр ойлгосонгүй. Суурь өвчтэй хүнийг зодож болно гэсэн үг үү. Харин ч бүр хүндрүүлж авч үзмээр юм. Үүний цаана ийм дүгнэлт хийж байгаа этгээдүүд хэргийн ул мөрийг баллах гэсэн, буруу нөлөөнд автсан, мэргэжлийн ёс зүйгээ ноцтой зөрчсөн байж болох талтай. Асуудлыг нягтлан шалгаж, буруутай бол зохих хариуцлага хүлээлгэж олон нийтэд бодит мэдээллийг өгөх хэрэгтэй. Энэ асуудлын шийдэл бол жинхэнэ мэргэжилтнүүдээр нарийн стандарт, шаардлагын дагуу бодит дүгнэлт гаргуулах тогтолцоонд шилжих явдал юм. Алдаа гаргасан бол дахиад хамгийн шударга, хамгийн чадвартайг нь сонгоод, нөхцөлийг нь бүрдүүлээд ажиллуулах. Төрийн нэрээр иргэдийн эрхийг зөрчдөг, ажилдаа хайнга ханддаг, өнгө мөнгийг илүүд үздэгийг зогсоох ёстой. Хэрэг зөрчил гарсан бол илрүүлэх ёстой, дахин тийм зүйл гарахгүй байхаар ажлыг зохион байгуулах учиртай. Эцэст нь олны соргог хараа, хяналтад талархаж буйгаа илэрхийлье" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн юм.
Тэгвэл хүний эрхийн хуульч, өмгөөлөгч С.Ичинноров "Хохирогч Цэдэн-Ишийн амь нас эрсэдсэнтэй үүссэн байгаа эрүүгийн хэрэг нь хүн амьны хэргээр зүйлчлэгдэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт олныг цочроосон, үнэнд үл нийцсэн болсоныг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж, авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулан, Хууль зүйн сайдад хандсан гээд алхмууд хийгдэж байгааг та бүхэнд мэдээлсэн билээ. Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгэм, эдийн засаг, соёлын үндсийг бий болгох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг бодитой хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөгөө үзүүлж чадна. Стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа заавал амжилт авчирдаг" гэв.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайханаас шүүх эмнэлгийн хариу нэлээд эргэлзээтэй гарсан. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ? хэмээн тодруулахад "Энэ тохиолдолд тухайн хохирогчийн амь үрэгдсэн шалтгаан нь юу вэ. Хүнд зодуулснаас болоод биед учирсан гэмтэл гарч болно. Дэлхийн практикт ийм нэг тохиолдол байдаг. Хүнийг буудаад амийг нь хороочихсон. Гэтэл шинжилгээ хийхэд онош нь зүрхний импакт гэж гардаг. Яасан гэхээр, буу хараад хэт их айдсаа дийлэлг үй зүрх нь хаагдчихсан. Буудуулахаасаа өмнө зүрх нь зогсчихсон гэсэн үг. Тэгэхээр үхлийн шууд шалтгаан нь зүрхний импакт болж таарч байгаа юм. Яах аргагүй буудуулж унахыг нь хүн харсан байдаг. Ийм тохиолдолд өмгөөлөгч нь маш хянуур сайн ажиллах шаардлагатай. Магадгүй тэр охин элэгний хорт хавдартай байсан байж болно. Тэр нь үхлийн шалтгаан болсон байж ч болно. Гэхдээ хамгийн гол нь зодуулаагүй байсан бол тэр өвчин сэдрэх байсан уу гэдэг нь л одоо сонин шүү дээ. Зодуулснаас болоод өвчин сэдэрсэн үү гэх асуултуудыг мөрдөн байцаагч нь асуух хэрэгтэй. Нэг үгээр, ийм чухал хэрэг дээр маш нарийн ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байдаг. Элэгний өвчин нь шууд үхлийн шалтгаан болсон эсэхийг асууж шийдвэрлэж болно. Би илүү нарийн зүйлийн талаар хэлэх боломж алга байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, эрүүл хүн хоёр өдрийн турш хүнийг тамлаж зодно гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Тэгэхээр тэр Алтанхүү гэгч залуу сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтэй байх магадлалтай" хэмээн хариулсан юм.
Тэгвэл гэмт хэрэгтэнг ар гэрийнхэн нь жишим ч үгүй "ахыгаа батлан даалтаар авч гармаар байна" хэмээн аашилж байгаа нь харамсалтай.
УИХ-ын эмэгтэй гишүүд яагаад дуу хоолойгоо нэгтгэхгүй байна
Эл хэрэг Ерөнхийлөгчийн анхаарлын төвд хүртэл орчихоод байхад Монгол улсын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүд яагаад таг дуугүй байна хэмээн дургүйцэх хүмүүс олон байна.
Талийгаачийн гэмтлийн дүгнэлтийг эсэргүүцэн Шүүхийн шинжилгээний төвийн гадаа жагсах гэж очсон эмэгтэйчүүдийг өчигдөр нийслэлийн Цагдаагийн газраас тараасан юм. Энэ үеэр жагсаал хийхээр ирсэн эмэгтэйчүүд "Бидний төлөөлөл 11 эмэгтэй гишүүн яагаад таг дуугүй байна вэ? Зах шатахад гүйж очдог эмэгтэй гишүүд үгээ хэлээч. Хурдан морины хүүхэд, архи, тамхины хуулийн тухайд л зэрэг зэрэг дуугарах мөртөө өнөөдрийн нийгмийн хамгийн эмзэг сэдэв болоод, монгол охид эмэгтэйчүүдийн заримыг ёроолгүй эсвэл шинэ жилийн цэнгүүн хэсч, батламж өргөмжлөл тараагаад завгүй байгаа юм уу. Монгол эмэгтэйчүүдийн зарим нь нулимстай, гунигтай, заримынх нь амь амьдрал үхлийн ирмэг дээр байна. Та 11 хаана явна вэ" гэхчилэн өөрсдийн байр суурийг илэрхийлж УИХ-ын эмэгтэй гишүүдийг үүнд анхаарлаа хандуулахыг шаардлаа.
Энэ хэрэг бол хос хоёрын хооронд болсон хэрэг гээд зүгээр өнгөрөөгөөд мөнгөтэй нэгэнд нь тал засаад явчих хэрэг биш. Бүхэл бүтэн тусгаар тогтнолоо зарласан Монгол улсад амьдарч буй Эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийлэлд өртөж байгаагийн илрэл. Тиймээс Шүүх эмнэлэг мөнгөтэй айлын эрхийн балай залуугийн толгойг илээд өнгөрч болохгүй гэдгийг хатуу сануулаад хэлчихье.
Өнөөдрийн байдлаар Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм. Тэгвэл уг хэрэгтэй Ерөнхий прокурор танилцаж, УМБГ-ын дарга хурандаа н.Батсүх, холбогдох хүмүүсийг байлцуулан энэ хэрэгт мөрдөн байцаалтаар нэмж зайлшгүй шалгахыг үүрэгдэж, хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарахыг хүсчээ. Тиймээс хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.
Тэрбээр хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарч тодорхой асуудлуудыг шалгах талаар үүрэг даалгавар өгсөн аж. Хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгахаар болсоныг Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч С.Ичинноров өөрийн цахим мэдээлсэн юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/03
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баригдсан этгээдүүдийг нэр зурагтай нь нийтэд сэрэмжлүүлэг маягаар дэлгэн үзүүлдэг байвал хохирогч болох эрсдэл багасах байхаа.
Зочин · 2014/01/03
Oyunhorol l gaigui HARAGDAJ bna busad ni Sagan bayasa****d
Зочин · 2013/12/30
Алтанхүү гэгч залуу сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтэй байх магадлалтай - энэ маш сэжигтэй хариулт. Хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гаргаад, ялаас чөлөөлөлж магадгүй байна.
Зочин · 2013/12/30
ter uyanga delguur hesch yum hudaldaj avdag tv.n nevtruulegt orj bhiinhoo orond ene ohinii talaar medeelel hj shuuh emnlegeteo dain zaralhaguidee hamt jag****l hiihdag bgdah
Зочин · 2013/12/30
Emegtei gishuud *****lehees n**** tolgoi n ajillahgui l baihgui yu . Ug n emegtei humuus uyn zoolon l geed bdg haa bnaa. Iim hereg garchaad baihad tag ******, bodvol shine jiliin toort ideed am n zavgui bga biz
Зочин · 2013/12/30
зэвүүн залуу